Засгийн газрын бүтэц данхайж орж ирсэнд шүүмжлэлтэй хандав
Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний асуудлыг хэлэлцэж байна.
2014.12.04

Засгийн газрын бүтэц данхайж орж ирсэнд шүүмжлэлтэй хандав

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн өргөн барьсан Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний асуудлыг хэлэлцэж байна. 

Гишүүд Ерөнхий сайдаас асуулт асууж, хариулт авч байна. Зарим гишүүдийн байр суурийг хүргэж байна.

О.Баасанхүү "Тодорхой агентлаг газруудыг татан буулгах асуудлыг мэргэжлийн байнгын хороогоор оруулж хэлэлцэх ёстой биш үү. Өмнө нь Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг батлаад сар ч хүрээгүй байна. Хууль гурав хоногийн настай гэдэг л болох гээд байна. Ингэж өөрчлөхийн шалтгаан юу байгаа юм."

Б.Бат-Эрдэнэ "Таны “Улс оронд бий болоод байгаа хэт талцаж намчирхсан зүйлсийг үгүй болгоё. Мөн эдийн засгаа авръя аа” гэдгийг Би дэмжсэн. Харамсалтай нь энэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай оруулж ирж байгаа төслийг хараад хэлсэнээсээ ухарчихсан юм шиг санагдаж байна. 13 яамтай, 16 сайдтай байх хууль батлагдаад хэдхэн хонож байна. Энэ хууль хүчинтэй байгаа. Ингээд цаашилбал үүнийг дагаад дан, давхар дээлийн асуудал дээр ухрах нь ээ."

Л.Энх-Амгалан "Та Ерөнхий сайд болоод  Монгол улс эдийн засгийн хямралд орсон гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Өмнөх засгийн газрын алдаатай бодлогоос хямралд орсон. Шинэ засгийн газрын энэ бүтэц бүрэлдэхүүн өнгөрсөн засгийн газрын алдаатай бодлогыг давтахгүй байх бүтэц болж чадсан уу. Засгийн газрын бүтцийг бүрдүүлэхэд алтан зарчим нь  юу вэ? Энэ засгийн газрын хэмнэлтийн горимд шилжсэн, давхардал хүнд суртлыг арилгаж чадахуй бүтэц байх ёстой. Ийм байж чадах уу?"

ШИНЭ МЭДЭЭ