2014.11.04
Гадаад харилцаа

С.Бямбацогт: Дунд шатны албан хаагчид сэтгэлгүй ажиллаж байна

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд БНХАУ-ын CNPC корпорацийн үйл ажиллагаатай танилцав.

Петро Чайна компани нь 2005 оноос эхлэн манай улстай хамтын ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд тус компани газрын тосны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаас гадна нийгмийн хариуцлагын асуудалд онцгой анхааран ажилладаг байна. Тус корпорацийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ, “Петро Чайна” компанийн Ерөнхий захирал Ван Дунзинтэй уулзаж, санал солилцов.

Хятадын Үндэсний газрын тосны корпораци буюу CNPC нь газрын тос, байгалийн хий үйлдвэрлэгч, нийлүүлэгч Хятадын хамгийн том компани төдийгүй дэлхийн хэмжээнд газрын тосны томоохон ордуудад инженерийн ажил гүйцэтгэн, үйлчилгээ үзүүлдэг компани юм. Хятадын 28 муж, ӨЗО-ыг хамарсан дамжуулах хоолойн болон хадгалах системтэй тус корпораци нь 70 гаруй оронтой хамтран ажилладаг байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт " Газ нефтийн хоолойн асуудлыг тавиач гэж удаа  дараа санал тавьж байсан. Үүнийг тухайн үед шат, шатны ажил хариуцсан албан тушаалтнууд нь энэ асуудлыг монгол  улсаар дамжуулахын тулд маш их сэтгэл хүч хөдөлмөр гаргаж ажилласан бол өнөөдөр энэ асуудал ийм болох ёсгүй.

Гэтэл баруун талаар тавих байгалийн хийн хоолой нь монголоор дайралгүй Казакстанаар дамжихаар шийдэгдсэн. Хэдий бид төр засгийн хүрээнд яриад байгаа боловч дунд шатны хүмүүс нь  ажлыг хэрэгжүүлэх тал дээр санаачлагагүй, мэдрэмжгүй, сэтгэл муутай байсны үр дүн гэж бодож байна” гэж хэллээ.

Үргэжлэлийг бичлгээс үзнэ үү

ШИНЭ МЭДЭЭ