УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат
2014.10.31
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг
Д.Ганбат: Хүссэн хүн нь дуртай газраа хайгуул хийх боломжгүй
Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд Хүслэнтэйн Аман гол гэдэг газраас Хятад улсын Этипод компани хүрэн нүүрс олборлохоор А тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газраас авчээ.
Харин нутгийн иргэд лицензийг хүчингүй болгож өгөхийг аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбатаас хүсчээ. Баян-Өндөр суманд ойролцоогоор Уул уурхайн хайгуулын 12 лиценз олгогдсон аж.
УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат “Хүссэн хүн нь дуртай газраа хайгуул хийнэ гэж ерөөсөө байхгүй. Хайгуулын лиценз, ашигт малтмал ашиглах А лицензийг авахын тулд орон нутаг, ард иргэдээс, цаашлаад ЗГ-т техник, технологи гээд бүх зүйлээ танилцуулж байж хамгийн хурдандаа таван жилийн дараа л авдаг. Тэрнээс биш хэн хүссэн нь хайгуул хийх эрхгүй” гэсэн юм.
Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү
ШИНЭ МЭДЭЭ
Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна
2020.10.01
Хууль зүйн байнгын хороо байгуулагдав
2020.07.01
Чөлөөт, бүр чөлөөт худалдаатай боллоо
2016.06.06