УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт
2014.10.31
Улстөр

С.Бямбацогт: Улс орныхоо эрх ашгийг бодох ёстой

УИХ-аас Монгол улсын ерөнхий сайд Н.Алтанхуягийг албан тушаалаас нь огцруулах эсэх асуудлыг эцэслэн шийдвэрлэж чадаагүй байна. Тухайн асуудлыг УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар яригдлаа.

УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Улс орныхоо эрх ашгийг бодож, намынхаа , хувийн эрх ашгаасаа дээгүүр тавьж асуудалд хандах ёстой. Харамсалтай нь хувийн эрх ашиг, эрх мэдлээ бодон намын эрх ашгийг үл тоож байгаа нь харамсалтай байна” гэлээ.

Чуулганы хурлын дэгээр бол ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг эхлээд Төрийн байгуулалтын байнгын хороо санал дүгнэлтээ гаргах шаардлага үүсээд байна. Дараа нь УИХ тогтоолын төслийг ажлын тав хоногт багтаан чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм.

                                Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү 

ШИНЭ МЭДЭЭ