2014.10.31
Эдийн засаг, Худалдаа

Б.Бат-Эрдэнэ: "Ах"-ын үлгэр дууриаллаар л аймаг, орон нутгийн удирдлагууд хандаж байна

ИХ-ын нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт оруулах тухай, Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд болон Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай, Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2015 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийнанхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Хуулийн төсөлд Орон нутагт төсвийн зарим эрхийг шилжүүлэхээр тусгасан байгаа нь  шүүмжлэл дагуулаад байгаа билээ.

Б.Бат-Эрдэнэ: Ах нь ямар үлгэр үзүүлнэ үү яг түүгээр л аймаг, орон нутгийн удирдлага хандаж байна. 

Төсвийн байнгын хорооны хурал дээр төсвийн эрх мэдлийг орон нутагт шилжүүлэх асуудлыг унагасан байна. Үүнийг их зөв зүйл байна. Үнэхээр байнгын хорооны дарга л ингэж улс орны эрх ашигт  хандахгүй бол Ерөнхий сайдын оруулж ирж байгаа асуудал болохгүй байна.  УИХ-ын чуулган дээр ч гэсэн гишүүд анхаарах хэрэгтэй. 2012 оноос өмнө бид орон нутагт хичнээн их хөрөнгө оруулалтын ажлуудыг хийж, эхлүүлсэн билээ дээ. Ерөнхий сайд 2012 оноос түүн дээр очоод л тууз хаачлаад байгаа шүү дээ. Надад захиран зарцуулах нэг ч хөрөнгө байхгүй гэж Та барин тавин хэлж байна. Анх удаа улсын төсвийн хөрөнгөөс гадуур 50 тэрбум төгрөг авч зарж байгаа. Ах нь ямар үлгэр үзүүлнэ үү яг түүгээр л аймаг, орон нутгийн удирдлага хандаж байна. Орон нутагт ингэж төсвийн эрх шилжүүлэх цаг үе нь ч болоогүй, эдийн засаг нийгмийн байдал  хархад ч ингэж шийдэж болохгүй...

ШИНЭ МЭДЭЭ