Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдсангүй
2014.10.30
Улстөр

С.Бямбацогт: МАН-ын байр суурь тодорхой байгаа

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар ерөнхий сайдыг огцруулах тухай нэр бүхий 28 гишүүний өргөн барьсан хүсэлтийг хэлэлцэх ёстой байв.

Гэвч байнгын хорооны хуралдаан нийслэлийн ойтой холбоотойгоор хойшлогдлоо. Харин АН, болон МАН-ын бүлгийн гишүүд тус бүртээ УИХ-ын даргын өрөөнд нууцаар хуралдаан хийж зөвшилцөж эхэлсэн гэдэг мэдээлэл байгаа юм.

УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Эрх баригч бүлгүүд дотроо учраа олох гээд л ярилцаж байгаа байх. МАН-ын байр суурь тодорхой байгаа хариуцлагагүй улсуудад хариуцлага тооцоё, тооцсоны дараагаар шинээр томилох сайдын асуудлыг ярина гэдэг байр суурьтай байгаа” гэлээ.

                      Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү 

ШИНЭ МЭДЭЭ