Спортын эрхэм
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ
2014.09.29
Улстөр

Спортын эрхэм

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ард түмний дунд УИХ-ын гишүүн гэхээсээ илүү Дархан аварга гэдгээрээ сэтгэлд дотно эрхэм.

УИХ-ын гишүүд хүртэл чуулганы үеэр “аварга” хэмээн хүндэлдэг. Тэрбээр Азийн спортын их наадмын баг тамирчдын ахлагчаар чуулган завсарласан энэ үед ажиллаж байгаа.

Уг тэмцээнд манай улс 23 спортын төрөлд 223 тамирчны бүрэлдэхүүнтэйгээр оролцож байгаа. Өмнөх буюу 2010 оны Гуанжоугийн Азийн наадамд манайхаас 28 спортын төрөлд 220 тамирчин оролцож байсан юм. Уг тэмцээнд манай баг тамирчид өндөр хариуцлагатай оролцож байгаа нь гаргаж буй амжилтаас нь бэлхнээ харагдаж байгаа билээ.

Тэмцээний үеэр манай тамирчдыг хордуулах гэсэн далбаа буруу харуулж байршуулсан гэх мэт хэд хэдэн ноцтой асуудал гарсан.

Энэ талаар Б.Бат-Эрдэнэ аварга “Монголын жүдо бөхийн эмэгтэй Тамирчдыг барилдахын нь өмнө буюу бэлтгэлийн зааланд байх үед нь хоолонд нь бохир зүйл хийсэн мэдээлэл үнэн. Бид тэр даруй нөхцөл байдлыг баримтжуулж, холбогдох хүмүүст эхний мэдээллийг өгсөн. Эхний байдлаар Азийн наадмын Зохион байгуулах хорооноос Монголын багийн штабаас уучлалт гуйсан” хэмээн мэдэгдсэн юм.

Энэ мэт тамирчдынхаа төлөө хамтдаа түгшиж, баярлаж яваа эрхмийг сайн ажиллаж байгааг магтах нэгэн цөөнгүй байна. Хүн хийж чаддаг зүйлээ хийдэг гэдэг энэ л байх.

ШИНЭ МЭДЭЭ