НИТХ-ын Байгаль орчин, экологийн хорооны дарга Б.Саранчимэг
2014.09.18
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Б.Саранчимэг: Яам усны талаар нийслэл хотоос барьж буй бодлоготой уялдан хамтарч ажиллах хэрэгтэй

Нийслэлийн ундны усны нөөц чанар аюулгүй байдалд байнгын хяналт тандалт хийх замаар эх үүсвэрийг нь хамгаалах шаардлагатай байгаа. Энэ ч үүднээс хүн амын ундны усны аюулгүй байдлыг хангах хөтөлбөрийн төлөвлөгөөг боловсруулан ажлын хэсэгт танилцуулж байгаа юм.

 

Нийслэлийн иргэд 1 сая 300 мянгад хүрсэн. Нийт иргэдийн 800 мянга орчим нь ундны усны төвлөрсөн системд холбогдсон бол 180 мянга нь хувийн гүний худгийн ус, 20 мянга нь булаг шандны ус хэрэглэж байна гэсэн тооцоог Ус сувгийн удирдах газраас гаргажээ. 173  гүний худгаас ус шахаад иргэдэд түгээдэг бөгөөд хамгийн найдвартай ус гэж албаныхан хэлж байгаа ч анхаарах асуудал олон.

Ундны усны нөөц чанар аюулгүй байдалд байнгын хяналт тандалт хийх замаар эх үүсвэрийг нь хамгаалах шаардлагатай байгаа юм. Гэтэл Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүсэд  барилга, орон сууц барих, амралт сувилал байгуулах зэргээр  шийдвэр төдийлөн хэрэгжихгүй байна.

Салбарын яамны зүгээс усны талаар нийслэл хотоос барьж буй бодлоготой уялдан хамтарч ажиллахгүй бол учир дутагдалтай байна

НИТХ-ын Байгаль орчин, экологийн хорооны дарга Б.Саранчимэг “ Арьс ширний үйлдвэр, усны нөөц, гүний худаг, хөрсний бохирдол зэрэг асуудлууд их өргөн хүрээтэй байгаа. Үүнтэй хууль эрх зүйн орчин уялдаатай байх ёстой. Салбарын яамны зүгээс усны талаар нийслэл хотоос барьж буй бодлоготой уялдан хамтарч ажиллахгүй бол учир дутагдалтай байна” гэлээ

Ундны усны эх үүсвэрт чанарын үнэлгээ хийж цаашид  хүний эрүүл мэндэд ямар хохирол учруулж болох талаар тусгасан  тайланг бэлдэхээр боллоо.

                             Үргэлжлэлийг бичлэгнээс үзнэ үү 

ШИНЭ МЭДЭЭ