Монгол Ардын Намын Улаанбаатар бүсийн зөвлөгөөн болж байна
УИХ-ын гишүүн, Монгол Ардын Намын Улаанбаатар бүс хариуцсан нарийн бичгийн дарга Д.Сумъяабазар
2014.09.15
Улстөр

Монгол Ардын Намын Улаанбаатар бүсийн зөвлөгөөн болж байна

Өнөөдөр Монгол Ардын Намын Улаанбаатар бүсийн “Бидний шийдэл- Шинэ хот, Хамтдаа шийдье” зөвлөгөөнийг УИХ-ын гишүүн, Монгол Ардын Намын Улаанбаатар бүс хариуцсан нарийн бичгийн дарга Д.Сумъяабазарын санаачлагаар ОУ-ын Найрамдал зусланд зохион байгуулж байна.

Уг Улаанбаатар бүсийн зөвлөгөөнөөр нийслэл хотын хөгжил дэвшил, эдийн засгийн орчин, иргэдий амьдрал ахуйн асуудлаар шинэ гарц, гаргалгаа гаргаж санал бодлоо чөлөөтэй солилцох юм. Нийслэлийн иргэд амар тайван, аюулгүй, эрүүл орчинд амьдрах эрхтэй.

Тиймээс Улаанбаатар бүсийн нарийн бичгийн дарга “Бидний шийдэл-Шинэ хот” илтгэлдээ нийслэл хотын төвлөрлийг сааруулж иргэдийн амьдрах орчинг сайжруулах, хотыг гадагш тэлж шинэ хотуудыг бий болгох зэрэг чухал саналуудыг дэвшүүлэх гэнэ.

Монгол Ардын Намын гол зорилго нь 2016 оны сонгуульд зөв шийдэл гаргаж зохион байгуулалттай оролцож ялалт байгуулах явдал аж.

Тиймээс энэхүү зөвлөгөөнөөс гаргасан шийдлүүд нь сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс тусгалаа олж улам боловсронгуй болж, баяжих юм байна.

Зөвлөгөөнийг ОУ-ын Найрамдал зусланд зохион байгуулж байна.

ШИНЭ МЭДЭЭ