Б.Алтантуяа: Газар чөлөөлөх тухай хуульд хүний эрхийг зөрчсөн олон заалт байсныг залрууллаа
Монголын “Эмнести Интернэшнл”-ийн Гүйцэтгэх захирал Б.Алтантуяа
2014.09.04
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

Б.Алтантуяа: Газар чөлөөлөх тухай хуульд хүний эрхийг зөрчсөн олон заалт байсныг залрууллаа

Олон улсын хүний эрхийн  “Эмнести Интернэшнл”-ээс “Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд зориулан газар чөлөөлөх тухай хуулийн төсөл”-ийн талаар зөвлөмж гаргаж байгаа аж. Энэ талаар Монголын “Эмнести Интернэшнл”-ийн Гүйцэтгэх захирал Б.Алтантуяатай ярилцлаа. 

-Газрын тухай багц хуулийг УИХ-аар хэлэлцэж байсан ч иргэдээр хэлэлцүүлэх нь зөв гэж үзээд эргүүлэн татлаа. “Эмнести Интернэшнл” олон улсын хүний эрхийн бай­гууллага хуулийн талаар зөв­лөмж гаргасан гэсэн. Энэ та­лаар тодруулахгүй юу?

Газрын тухай багц хуулиудыг УИХ-аар хэлэлцүүлэхээр бэл­тгэж байгаа. Энэ хуулийг бү­хэлд нь зөв­лөмж гаргаагүй юм. Тэр багц хуу­лиудын нэг нь болох Нийг­мийн зайлшгүй хэ­рэг­цээнд зо­риу­лан газар чө­лөө­лөх ту­хай хуу­­лийн төсөлд ма­най бай­гуул­лагаас зөвлөмж гар­галаа. 

Олон ул­сын хүний эр­хийн “Эм­нести Интер­нэшнл” бай­гуул­лага хүний эрхийн нү­дээр харж, төсөл өргөн баригч нарт нь зөвлөмж өгсөн хэрэг. Ерөн­­хийдөө, хуулийн төсөлд га­зар чөлөөлөлтөд өртөж буй та­луу­дын ашиг сонирхлыг хам­гаалж бо­лох механизмуудыг оруу­лахыг оролд­сон.

Гэсэн ч хуу­лийн төсөл Мо­н­гол Улсын нэг­дэн орсон хү­ний эрхийн гэ­рээ­ний үүргээ хэд хэ­дэн чиг­лэлд дутуу тусгасныг онц­лон то­дорхой зөв­лөмжүүд өг­лөө. 

Тухайлбал, Мон­гол Улс нь орон байр, хоол хүнс, усаар хан­гаг­дах зэрэг амь­жир­гааны зо­хих стан­дартаар хан­гагдах эр­хийн талаар авч үздэг Эдийн За­саг, Ний­гэм, Соёлын Эрхийн тухай Олон Улсын Пакт (ЭЗНСЭОУП)-ын гишүүн улс  бо­ловч уг хуулийн тө­сөлд энэ эр­хүүдтэй холбоотой за­рим нэг заалтыг тусгаагүй, эс­хүл хан­галтгүй тусгасан байна гээд хуу­лийн төслийн ойлгомжгүй байд­­лыг арилгаж ЭЗНСЭОУП-тай ний­цүүлэхээр нэмэлт өөрч­лөлт оруу­­лах хэрэгтэй гэж зөв­лө­сөн юм. 

-Газрын тухай багц хуульд ал­бадан нүүлгэх гэдэг заалт ор­­­сон нь хүний эрхийг ноц­той­гоор зөрчиж байгаа гэж шүүм­жил­дэг. Энэ асуудлыг хөнд­­сөн үү? 

Тэгсэн. Албадан нүүлгэхийг шууд хориглох нь зүйтэй. Яагаад гэвэл, Олон улсын хүний эрхийн хуулинд албадан нүүлгэлтийг “хувь хүн, гэр бүл /суурьшсан иргэдийн саналыг үл харгалзан тэднийг амьдарч буй орон гэр/ газар нутгаас нь бүр эсвэл түр зуурын хугацаагаар зохих хууль эрх зүйн болон бусад хамгаалах арга хэрэгслээр хангахгүй нүүл­гэн шилжүүлэх”-ийг хэлнэ гэж то­дорхойлсон байдаг. 

Олон ул­сын хүний эрхийн хэд хэдэн гэ­рээ, хэлцлүүд нь Зас­гийн газ­руу­дыг албадан нүүлгэл­тээс тат­галзаж, цэг тавихыг шаард­саар байгаа ба энэхүү хуу­лийн тө­сөлд ч үүнийг тус­гах хэрэгтэй.  

Одоо­гийн хуу­лийн төсөлд газрыг ал­ба­дан чө­лөөлөх нь эцсийн ший­дэл (4.1.8-р зүйл) гэж заасан бо­­ловч, хуулиар Засгийн газарт ал­­ба­­дан нүүлгэхээс зайлсхийх эс­­хүл багасгах бүх хувилбарыг суд­­лах үүрэг оногдуулах ёс­той юм.

Зарим тохиолдолд, нө­лөө­лөлд өр­төж буй иргэдтэй зөв­­лөлд­сөн нь илүү үр дүнтэй бай­­даг. Нийг­мийн хэрэгцээг “зайлш­­гүй” гэж то­дорхойлсон ч гэ­сэн нүүл­гэн шил­жүүлэх, суурь­шуу­лах явдлаас зайлс­хийж бо­лохыг онц­лон тэм­дэглэж бай­на.

Олон ул­сын хүний эрхийн хэд хэдэн гэ­рээ, хэлцлүүд нь Зас­гийн газ­руу­дыг албадан нүүлгэл­тээс тат­галзаж, цэг тавихыг шаард­саар байгаа
-“Эмнести Интернэшнл” бай­­гууллагаас иргэдийн га­зар ну­таг, амин зуулгын асууд­­лыг онц­гойлон авч үз­сэн байна л даа? 

Энэхүү хуулийн төслийн 10 дугаар зүйлд газар чөлөөлөлтөд өртөгчид “тохиролцсоны үнд­сэн дээр” мөнгөн хэлбэрээр, газ­раар со­лих эсхүл хослуулсан байд­­лаар нө­хөн олговор авч бол­но гэж заа­сан байгаа юм.

Хувь хүн эсхүл олон нийт газраас хамааралтай амьжир­гаатай (жишээлбэл га­зар тариалан эрхлэх эсвэл мал маллах) бол олон улсын стан­дартад нөхөн олговрыг бодит газ­­рын хэлбэрээр бус бэлэн мөн­гөөр олгох санал тавихыг хатуу хо­­риглодог.

Газраа чөлөөлсөн хүмүүст ижил эсхүл илүү чанартай газрыг нөхөн олговор гэж санал болгоно гэдгийг хуульд тодорхой оруулах хэрэгтэй юм. Түүнчлэн, “Хуулийн төсөлд 9.3-р зүйлд заасан бэлчээр, ус ашиг­лах эрхээ хуваалцахад хүрсэн мал­чин иргэнд үзүүлэх сөрөг нө­лөө­лөл байгаа эсэхийг тогтоож, шаар­д­лагатай тохиолдолд түүнд зохих дэмжлэг, туслалцаа үзүүл­нэ” гэж заасан нь тодорхой биш бай­на. 

Энэ нь ижил эсхүл илүү ча­нар­тай газрыг малчдад олгож одоо­гийнхтой нь адил эсхүл илүү нөхц­лөөр ашиглах боломжтой бол­гох гэж тодорхойлох ёстой юм.

Чанар гэдэгт хүмүүсийн хэ­рэг­лэсээр ирсэн ус болон бу­сад байгалийн нөөц баялгийг оруул­на. Цаашилбал, энэ заалт нь зөв­хөн малчдаар хязгаарлахгүй та­риа­ланчид, уурхайчид зэрэг га­зар ашиг­ладаг бусад хүмүүст хамаа­ралтай болгох хэрэгтэй.  

Мөн Хуулийн төслийн 33, 38-р зүйлд амин зуулгын асуудлыг гаргасан ч орон байрны асуудлыг анхааралгүй орхисон байна. Хуулийн төсөлд зохих орон байрны хувилбараар хангах талаар тодорхой заалт оруулах ёстой.

Түр орон байр нь газраа чөлөөлсөн хүмүүсийн ор­шин сууж байсан газар болон амь­жиргааны эх сурвалжтай нь аль болох ойр байх шаардлагатай. Өрх толгойлсон /ганц бие эцэг, эхтэй гэр бүл, ядуу, эмзэг бүлгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэхдээ онцгой анхаарал тавих ёстой юм. 

-“Эмнести Интернэшнл” бай­­гууллагаас иргэдийн га­зар ну­таг, амин зуулгын асууд­­лыг онц­гойлон авч үз­сэн байна л даа? 

Тийм зүйл маш их байсан. Манай байгууллагын анхааралд өрт­сөн өөр нэг томоохон асуудал бол хуулийн төсөлд хяналт-шин­жил­гээ, үнэлгээний асуудлыг ду­туу дулимаг, хангалтгүй тусгасан байс­ныг олж судлалаа.

Чанар гэдэгт хүмүүсийн хэ­рэг­лэсээр ирсэн ус болон бу­сад байгалийн нөөц баялгийг оруул­на.

Тиймээс га­зар чөлөөлөлтөд өртөгч иргэ­дийг хүний эрхийн аливаа зөрч­лөөс хамгаалах үүднээс Хүний эр­хийн Үндэсний Комисс (ХЭҮК) нийг­мийн зайлшгүй хэрэгцээнд зо­риулан газар чөлөөлөх үйл яв­цыг санал болгож эхлэх үеэс бие даасан хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх шаардлагатай байгаа юм. 

ХЭҮК нь идэвхтэй байж, бие даасан хяналт-шинжилгээ, үнэл­гээндээ иргэний нийг­мийн бай­гуул­лагуудын тө­лөөл­лийг орол­цуу­лах, хүний эр­хийг зөрчиж буй талаарх гомдол олон нийтээс хү­лээн авсан даруй бие даасан хя­налт-шинжилгээ, үнэл­гээ са­наач­­лан хийх бүрэн эрх мэдэл­тэй байх ёстой.

ХЭҮК нь зөвхөн Зас­гийн газрын тайланд үндэслэн су­­далгаа хийх бус газар чөлөөлөх яв­цад эсхүл дараа нь аливаа хү­ний эрхийг зөрчсөн гүйцэтгэгч ком­па­нид хариуцлага тооцох шүүх эрх мэдлээр хангагдах хэрэгтэй бай­гаа юм.

-Газар чөлөөлөх гэхээр ал­бадан нүүлгэх тогтоол хүр­гүүлээд иргэдийн саналыг ч сон­сохгүй шууд хөөдөг гэдэг. Эн­дээс болж иргэд газраа дутуу үнэлэх, хангалттай мөнгөө авч чадахгүй хохирох явдал гарч байгаа. Энэ асуудлыг ч гэсэн анхаарах ёстой байх л даа. Ер нь хуулийн төсөлд сайшаалтай, иргэдийн эрх ашгийг хангасан заалт орсон байна уу? 

Сайшаалтай зүйл байлгүй яахав. Гэхдээ тийм их биш. Тухайлбал, энэ хуулийн төслийн 10.1.15-р зүйлд  Газар чөлөөлөлтөд өртөгч эт­гээд /аж ахуйн нэгж газар чө­лөө­лөх, нүүлгэн суурьшуулахтай хол­боотой асуудлаар үнэ төлбөргүй мэр­гэжлийн зөвлөгөө авах/ талаар заа­сан нь чухал, сайшаалтай бай­гаа юм.

Уг хуулийн төсөл нь гэр хо­рооллыг барилгажуулах болон хот байгуулалттай холбоотой га­зар чөлөөлөх бусад үйл явцыг хөн­дөөгүй байсан.  

Засгийн газар болон Хотын захиргаа Хотыг да­хин хөгжүүлэх тухай хууль, Гэр хо­рооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмаа ард ир­гэд­тэй бүрэн, ил тодоор хэ­лэлцэн боловсруулна гэдэгт бид найдаж байгаа. Хуулийг журмын төс­лүүдээрээ дордуулсан, сул­руул­сан байгаад санаа зовоод бай­на. 

Тухайлбал, газар чөлөөлөх асууд­лаархи хуулийг дагалдан гарах журмын төсөлд “наад зах нь инженерийн болон нийгмийн дэд бүтэцтэй” үнэгүй хувилбар газраар хангах ба хэрэв газар чөлөөлөлтөд өртсөн хүмүүс өгсөн газрыг аваад өөр газрыг хууль бусаар ашиглаж буй нь тогтоогдвол тэдэнд ямар нэгэн нөхөн олговор эсхүл газар олгохгүй гэж заасан байгаа юм. 

Газар чөлөөлөлтөд өртсөн хү­мүүс зам харилцаа, сургууль, эм­нэлэг, хөдөлмөр эрхлэлтийн бай­гууллагатай нь ойр газар олгохгүй бол тэд газраа худалдан борлуулж, хо­тын төвд амьдрахаар буцах ма­гадлал байна.

Энэ мэт учир ду­тагдалтай заалт олон байсныг зөв­лөмж хэлбэрээр хүргүүллээ. Зөв­лөмжийг хуулийн төсөлд тус­гаж, алдаа мадгийг залруулна гэж найдаж байгаа.

ШИНЭ МЭДЭЭ