УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурлын талаар мэдээлэл хийв
2014.06.11
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

НӨАТ-ыг босгогүй болго гэв

Улс орны хэмжээнд зарим хуулийн төслийг яаралтай хэлэлцэн батлах ёстой гэж үзэж байгаа. Энэхүү жагсаалтанд Ашигт малтмалын тухай хууль, өрийн удирдлагын тухай хууль, Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүд нэмэгдсэн өртгийн тухай хууль, төсвийн тогтвортой байдлын тухай хуулиуд багтжээ.

Харин Засгийн газраас яаралтай өргөн мэдүүлэх тухай хуулийн жагсаалтад тусгай зөвшөөрлийн тухай хууль,  чөлөөт бусын  тухай хууль, эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, өршөөлийн тухай хуулийг нэрлэж байна. Мөн алдагдалтай ажиллаж байгаа төрийн өмчид компаниудыг алийг нь хувьчлах вэ гэдэг жагсаалтыг оруулах ажээ.

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын бүлгийн дэд ахлагч С.Одонтуяа хэлснээр: “НӨАТ-ын тухай хуулийн төслийн 50 сая төгрөгийн босго нь бизнесийг дэмжихгүй. Харин улам сөрөг үр дагаварыг бий болгоно гэдгийг хэлэв. Харин НӨАТ-ыг босгогүй болгож, иргэд болон аж ахуй нэгжүүд бүгдээрээ НӨАТ-ын татварын жигд төлдөг болгох ёстой гэв.

Мөн энэ үеэр Ардчилсан намын бүлэг Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг яаралтай батлан гаргах хэрэгтэй гэдгийг мэдэгдсэн юм.

 

ШИНЭ МЭДЭЭ