Ерөнхий сайд 50 тэрбум төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан гэж сөрөг хүчин үзэв
Ерөнхий сайд. Н.Алтанхуяг
2014.06.06
Улстөр

Ерөнхий сайд 50 тэрбум төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан гэж сөрөг хүчин үзэв

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2014.06.06/ үдээс хойшхи нэгдсэн хуралдаанд 2013 оны Улсын төсвөөс Ерөнхий сайдын багцад хуваарилагдсан 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зарцуулалт, ажлын гүйцэтгэлийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд мэдээлэл хийлээ.

О.Содбилэг: Төсвийн хуулиа зөрчөөд,  зориулалтын бусаар  зарцуулчихсан  байна

Энэ 50 тэрбум төгрөгийг УИХ-аар баталсан, хуулийн дагуу ажилласан гэж Ерөнхий сайд хэлж байна. Энэ мөнгийн батлахдаа  бага орлоготой иргэдэд үйлчлэх банк, олимпийн спортын бэлтгэлийн төв, ногооны худалдааны төв Улаанбаатарт байгуулах гэх мэт зүйлс байгуулхаар зааасан байна.  

 Зөвхөн ТҮЦ машин л яриад байна.

Гэтэл энэ мөнгийг оншилгооны төв, цахим засаглал мэдээллийн сан зэрэг  зүйлд  зарцуулчихсан байх юм.  Төсвийн хуулиа зөрчөөд,  зориулалтын бусаар  зарцуулчихсан  байна.  Зөвхөн ТҮЦ машин л яриад байна. Цахим мэдээллийн сан, иргэдийн мэдээлэл авдаг ухаалаг төхөөрөмж гэдэг чинь ТҮЦ машин биш шүү дээ.

Н.Алтанхуяг хариулав:  Хоёр шалтгаанаас банк, ногоог хийгээгүй. Ногоог бол хувийн хэвшлийнхэн хийчихсэн. Хоёрдугаарт мөнгө маань хүрээгүй. Банк энэ мөнгөнөөс хийж болохгүй юм байна лээ.  ТҮЦ гэдэг чинь Төрийн үйлчилгээний цахим машин гэсэн үг шүү дээ.

Д.Оюунхорол: Аудитын газар шалгаж, аймаг бүрт очиж үзэх ёстой.

Ерөнхий сайд татвар төлөгчдийн мөнгийг хэрхэн зарцуулсан тухай ярьж байгаа гэж ойлгож байгаа. Ерөнхий сайд өөрийнхөө кармнаасаа 50 сая төгрөгийг гаргачхаад, зарцуулалтаа тайлбарлаж Арабын Шейх орж ирчхээд яриагүй байхаа. Тийм болохоор та энэ бүхэнд бухимдаж, ундууцах хэрэггүй. Хууль бусаар төсвийн хөрөнгийг зарцуулснаас өмөөрч хамгаалаад байх шаардлага байхгүй гэж үзэж  байна.  Оншилгооны ямар аппрат аймгуудад тараасан юм?үүнийг Аудитын газар шалгаж, аймаг бүрт очиж үзэх ёстой. Тэгээд төсвийн тодотгол хэлэлцэх үед тайланг нь танилцуулаач ээ.

Б.Бат-Эрдэнэ: Үндсэн хуулиар хүлээсэн үндсэн ажилтай хариуцуулбал бага мөнгө

Засгийн газрын гишүүд бүгд байхгүй байна. Ер нь найдвартай гурван л сайд сууж байх юм. Сайд нар нь бидэнд хамаагүй, Ерөнхий сайдын өөрийнхөн мэдэлд байсан, хууль бусаар зарцуулсан 50 тэрбум төгрөгийг ярьж байгаа учраас байх шаардлагагүй гэж үзэж байгаа учраас ирээгүй гэж ойлгож байна. Ер нь үнэн л дээ Төсвийг хэлэлцэж байхад бид ингэж мөнгө батлуулж болохгүй гэж хэлж байсан. 50 тэрбум төгрөг гэдэг их мөнгө. Гэтэл таны Үндсэн хуулиар хүлээсэн үндсэн ажилтай хариуцуулбал бага мөнгө. Гэтэл та Үндсэн хуулиар хүлээсэн “том ажлаа” хойш тавиад өөрийнхөө төсөвт суулгасан 50 тэрбум, Багануурийн шуудай хоёртойгоо “ноцолдож” байгаад таарлаа шүү дээ.

Д.Сумъяабазар гишүүн асуулт асуулаа

 

ШИНЭ МЭДЭЭ