С.Бямбацогт ХБНГУ, Норвегийн эдийн засагчидтай уулзлаа
С.Бямбацогт ХБНГУ, Норвегийн эдийн засагчидтай уулзлаа
2014.05.15
Гадаад харилцаа

С.Бямбацогт ХБНГУ, Норвегийн эдийн засагчидтай уулзлаа

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Ажлын албаны дарга Ш.Раднаасэд, "Стратеги" академийн захирал Я.Төмөрбаатар нар "Хаврын академи"-д оролцохоор ирсэн ХБНГУ-ын доктор Алфрэд Пфаллер, Норвегийн эдийн засгийн ахлагч судлаач, доктор Хельге Редвик нарын хүлээн авч уулзлаа.

          Уулзалтын үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт МАН-ын урилгаар ирж сургалт семинар хийж байгаад талархал илэрхийлэн, Монгол Улсын хөгжлийн бодлогын талаар танилцуулга хийж "МАН-ын 1990 оноос өмнө улс орноо төлөвлөлттэйгээр хөгжүүлж байсан. 1990 оноос хойш дангаараа болон хамтран засаг барихдаа улс орныхоо хөгжлийн бодлогыг тодорхойлж ирсэн. Хамгийн сүүлийн намын их хурлаараа Монгол Улс 2021: Хөгжлийн зорилтуудыг дэвшүүлсэн. Энэ цаг үед УИХ маань урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогыг нухацтай ярьж эхлэх гэж байна. УИХ ажлын хэсэг байгуулсан.

Энэ жилдээ багтаад Монгол Улс маань хөгжлийн нэгдсэн бодлоготой болно. Уг бодлогыг аль ч нам ялсан хэрэгжүүлдэг механизмыг бий болгоно. Ийм үед та бүхнийг бидэнтэй өөрсдийн туршлага, хөгжлийн бодлогын талаарх үзэл баримтлалаасаа хуваалцана гэдэгт итгэж байна" хэмээн байр сууриа илэрхийлэв. Харин ХБНГУ-ын доктор Алфрэд Пфаллер "МАН-ын өмнө тулгамдаж байгаа асуудал бол Монгол Улсын өмнө тулгамдаж байгаа асуудал гэж ойлгож байна. Энэхүү тулгамдсан асуудлаа социал демократ үзэл баримтал дээр тулгуурлан хэрэгжүүлэх нь зөв" гэсэн байр суурийг илэрхийлэв.

          УИХ дахь МАН-ын бүлэгээс улс орны хөгжлийн нэгдсэн бодлоготой болох санаачилга гарган ажиллаж байгаа. Энэ бодлогын хүрээнд МАН-ын бүлэг, "Стратеги" академи, ХБНГУ-ын Фридих Эбертийн сантай хамтран "Хаврын академи"-ийг "Монгол Улсын хөгжлийн бодлого" сэдэвтэйгээр зохион байгуулна. Уг "Хаврын академи"-д УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт "Монгол Улс 2021: Хөгжлийн зорилтууд" сэдэвт илтгэлийг тавьж хэлэлцүүлнэ.

ШИНЭ МЭДЭЭ