МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Гаднын хөрөнгийг зохицуулах хууль батлагдав
2014.02.27

Гаднын хөрөнгийг зохицуулах хууль батлагдав

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар “Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль”-ийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 

УИХ-ын энэ сарын 10-ны өд рийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж бай гаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах болон холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхээр Аюулгүй байдал гадаад бодлого болон Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. Ингээд хоёр байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хуулийн төсөлд гишүүдийн саналыг тусгаж эцсийн хэлэлцүүлэгт оруулж иржээ. Анхны хэлэлцүүлгээр дэмжсэн саналыг хуулийн төсөлд тусгаж, холбогдох өөрч лөлтийг хийсэн байна. 

Тухайлбал, гадаад улсын төрийн өмчийн хуулийн этгээд болон бусад этгээд Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх тохиолдолд Засгийн газраас заавал зөвшөөрөл авах. Мөн гадаадын хөрөнгө оруулагчдыг стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа эрхлэх, эсвэл эрхэлж байгаа компанийн хувьцааны гуравны нэгээс 49 хувь хүртэл эзэм шихээр бол Засгийн газраас, харин 49-өөс дээш хувийг эзэмшихээр бол УИХ-аас тус тус зөвшөөрөл авахаар тусгажээ. 

Түүнчлэн эхний ээл жинд стратегийн ач холбогдол бүхий салбарт эрдэс баялаг, банк санхүү, хэвлэл мэдээлэл-харилцаа холбоо гэсэн гурван салбарыг хамааруулах ба цаашид шаардлагатай гэж үзсэн салбарыг энэ салбарт хамааруулах асуудлыг тухай бүр УИХ-аас шийдвэрлэх аж. Үүнээс гадна тус хуулийн төсөлд гадаадын хөрөнгө оруулагч, түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдийн нөгөө талд шилжүүлсэн төлбөрөөс Монгол Улсын татварын хууль тогтоомжийн дагуу албан татвар суутгаж Монгол Улсын төсөвт шилжүүлэх юм байна. Стратегийн ач холбогдолтой салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдээс бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа Монгол Улсын үн дэс ний аж ахуйн нэгжид давуу эрх олгох бөгөөд үүний дагуу Засгийн газар журам батлахаар тусгажээ. 

Төслийн зарим зүйл заалтад Монгол Улсад бүртгэлтэй гаднын хөрөнгө оруулагчид стратегийн аж ахуйн нэгжээр дамжуулан аливаа хэлцэлтэй холбоотой асуудлаа зохицуулж байх, хариуцлага хүлээх эзэнтэй болгох өөрчл өлтийг оруулсан. Түүнчлэн стратегийн ач холбогдолтой салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн гадаадын хөрөнгө оруулагчийн хувь 49 хүртэл байж болох бөгөөд үүнээс илүү гарах эвсэл хөрөнгө оруулалтын хэмжээ 100 тэрбум төгрөгнөөс дээш бол УИХ шийдвэрлэх аж.

Энэ үеэр гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлж, хууль санаачлагчдаас зарим зүйлийг тодруулж байв. УИХ-ын гишүүн Д.ДамбаОчир “Эрдэс баялгын салбарт газрын тос орж байгаа юу. Газрын тосны бүтээгдэхүүнийг хуваах чинь ихээхэн дүрэм журамтай. Газрын тосыг заа вал эрдэс баялгийн салбарт оруулах шаардлага байна уу. Газрын тосыг энэ салбарт оруулбал гадаадын хөрөнгө оруулалт нь 49, 51 хувиар тоо цогдох юм бол хэцүү л зүйл болно. Тиймээс үүнийг нарийн тодруулах хэрэгтэй. Энэ салбар их эрсдэлтэй шүү дээ. Харин бусад зүйлүүдийг дэмжиж байна”. Гэхдээ энэ заалтаа дахиж хянаж болохыг хууль санаачлагчдаас хүссэн.

Харин Н.Энхболд дарга хариулахдаа “Энэ сал барт газрын тос орж байгаа. Урьд нь байгуулсан гэрээ хэлэлцээрийн тухай асуудал хөндөгдөхгүй. Үлдсэн гэрээний дагуу үйл ажиллагаа үргэлжлүүлээд явна” гэв. Харин Ц.Сэдванчиг гишүүн “Манай улсын стратегийн гэж тодорхойлж байгаа эрдэс баялаг, банк санхүү, хэвлэл мэдээлэл-харилцаа холбооны салбарын өнөөгийн хөрөнгө оруулалтын байдлыг эргэж хар вал яасан юм бэ. Үүнийг судалсан уу. Гадна дотнын хөрөнгө оруулалтын харьцаа тэр тусмаа Засгийн газрын хөрөн гө оруулалтын хувь харь цаа гэж байна уу. Ер нь улс орнууд ямар харьцаатай байдгыг тал талаас нь харж үзэхийг хүслээ. Ийнхүү уг хуулийг батлах санал хураахад гишүүд 70 гаруй хувийн саналаар дэмжлээ.

ШИНЭ МЭДЭЭ