С.Бямбацогт: 48:28 дээр хатуу зогсоно
2011.10.18
Улстөр

С.Бямбацогт: 48:28 дээр хатуу зогсоно

-УИХ-ын сонгуулийн тухай хуулийн нэгтгэсэн төслийн шинэчилсэн найруулгын эцсийн хэлэлцүүлгийг өнгөрсөн пүрэв гаригийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн. Ажлын хэсэгт эцсийн хэлэлцүүлгийг энэ долоо хоногт дуусгах чиглэлийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэл өгсөн юм. Сонгуулийн тогтолцооны хувьд УИХ дахъ МАН- ын бүлгээс 48:28 гэсэн хувилбар дээр тогтож, саналаа АН-ын бүлэгт хүргүүлсэн. Уг хувилбар нь 48 хувь нь мажоратори, 28 хувь нь пропорциональ юм. УИХ-ын гишүүд сонгуулийн хуулийн төсөлд ямар байр суурьтай байна вэ?

-Сонгуулийн хуулийг боловсронгуй болгох нь Хамтарсан Засгийн газрын гэрээнд орсон гол заалт юм. Хуулийг боловсронгуй болгоно гэдэг нь сонгуулийн тогтолцоог заавал өөрчилнө гэсэн уг биш юм. Сонгуулийн үйл ажиллагааны чиглэлтэй холбоотой сурталчилгаа явуулах, санал хураалт тоолох, дүн гаргахтай холбоотой өөрчлөлтүүдийг хангалттай хийсэн.

Энэ нь сонгуулийн хуулийг боловсронгуй болгож байна гэж хэлж болно. Гэхдээ бид сонгуулийн тогтолцоог аль болох холимог болгоё гэсэн асуудлыг ярьж, манай намын бүлэг анх 52:24 гэсэн хувилбарыг гаргаж ирсэн. Харин АН-ын бүлэг 26:50 гэсэн хувилбарыг гаргаж ирсэн. Бид үүн дээр зөвшилцөөгүй. Мон АН-ын бүлэг 38:38 гэсэн хувилбарыг гаргасан бол МАН-ын бүлэг ард түмний санал асуулга тавьсан нь хойшилсон. Харин өнөөдөр 48:28 гэсэн хувилбарыг манай намаас гаргалаа. Энэ байр суурин дээрээ хатуу зогсох болно. Үндсэн хуульд хүн амын болон бүс нутгийг харгалзаж тойргийг тогтооно гэж заасан байдаг. Энэ хувилбар уг заалтад нийцнэ.

ШИНЭ МЭДЭЭ