Хамтын тэтгэврийн сангийн тухай хуулийн төсөл санаачлан боловсруулснаа УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.
2014.01.14

Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл санаачилснаа өргөн барив

УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Д.Ганхуяг, С.Эрдэнэ, Л.Эрдэнэчимэг, Д.Арвин, Г.Баярсайхан, Ж.Батзандан, нар Хамтын тэтгэврийн сангийн тухай хуулийн төсөл санаачлан боловсруулснаа УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.

Хамтын тэтгэврийн хууль үйлчилснээр цаашид тогтвортой гэр бүлийн тоо нэмэгдэх, гэр бүлийн гишүүдийн бие биеэ хайрлах, урт удаан хугацаанд амьдрах, олон хүүхэд төрүүлж өсгөх, эрүүл мэнддээ анхаарах зэрэг чухал ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзэж байгаа юм байна. Энэхүү хуулийн төслийн гол үзэл санаа нь олон жил хамт амьдарсан гэр бүлийн гишүүдийн нэг нь нас барсан тохиолдолд түүний тэтгэврийн тодорхой хувь нь гэр бүлийн үлдсэн гишүүний нь амьдралын тодорхой хугацаанд өвлөгдөхөд чиглэж байгаа аж.

Гэхдээ хуулийн төсөлд тусгаснаар энэ талаар тодорхой шалгуур тавигдах юм байна. Тухайлахад хүнтэй суугаагүй боловч тэтгэвэр тогтоолгосон иргэн, насны хэт зөрүүтэй боловч хуульд заасан зарим шаардлагыг хангаж байгаа иргэн, улсад ажил хөдөлмөр эрхлээгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй иргэн Хамтын тэтгэврийн тухай хуульд хамрагдахгүй байхаар төсөлд тусгажээ.

Түүнчлэн Тэжээгчээ алдсаны тэтгэврийн тухай хуультай энэ хуулийн төслийг адилтган ойлгож болохгүй гэдгийг төсөл санаачлагчид хэлж байв. Учир нь Тэжээгчээ алдсаны тэтгэврийн тухай хуульд уг тэтгэврийг авах субъектүүдийг тодорхой заасан байдаг.

Төрөөс тэтгэврийн тогтолцооны асуудлыг зөв тодорхойлох, нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлалыг бий болгох, шударга хуваарилалтын зарчмыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд тэтгэврийн зөрүүг арилгах, өөрөөс үл хамаарах шалтгааны улмаас нийгмийн даатгалын шимтгэл төлж чадаагүй иргэдийн асуудлыг нэг удаагийн арга хэмжээгээр зохицуулах зэрэг иргэд рүүгээ чиглэсэн нааштай арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа хэдий ч төрөөс зайлшгүй зохицуулах шаардлагатай асуудлууд байсаар байна. Үүний нэг нь хамтын тэтгэврийн асуудал учраас энэхүү хуулийн төслийг санаачлан боловсруулсан гэдгээ гишүүд хэллээ

Хуулийн төсөл боловсруулах болсон үндэслэл, шаардлага

Төрөөс иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулах бодлогын салшгүй бүрэлдэхүүн хэсэг нь нийгмийн даатгалыг боловсронгуй болгох, тэр дундаа Монгол орны онцлогт тохирсон тэтгэврийн шинэчлэлийн бодлогыг боловсронгуй болгох явдал юм.

Монгол улс дахь тэтгэврийн асуудлыг Нийгмийн даатгалын тухай хуулиар зохицуулдаг ба тэтгэврийн даатгалын сан нь дотроо өндөр настан, тахир дутуу, тэжээгчээ алдсаны тэтгэвэр, тэтгэмжээс бүрдэж байна. Манай улсын одоогийн тэтгэврийн тогтолцооны тэтгэвэр бодох арга нь төлсөн шимтгэлтэйгээ шууд хамааралгүйгээс хуваарилалт шударга бус, хувь хүний тэтгэврийн даатгалын сангийн хөрөнгийг үнэгүйдүүлж, эдийн засгийн шинэчлэл, хөрөнгийн зах зээлийн хөгжилтэй уялдуулж зохицуулаагүйгээс тэтгэврийн даатгалын санд сөрөг үр дагаврууд бий болсоор байгаа юм.

Манай улс Тэтгэврийн даатгалын өнөөгийн тогтолцоог хагас хуримтлалын тогтолцоонд шилжүүлэх, “Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн данс”-ны аргыг хэрэглэх хамгийн нааштай хувилбарыг сонгон ажиллаж байгаа боловч 1960 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр буюу түүнээс хойш төрсөн хүмүүсийн ажилласан бүх хугацаанд төлсөн байвал зохих шимтгэлийг нэрийн дансанд байршуулсан мөнгөн хуримтлал байхгүй байна.

Нийгмийн даатгалд төлсөн шимтгэлээ хуримтлалын зарчмаар өсгөж тэтгэвэртээ гарахад бүрэн эргүүлэн авах иргэдийн хүсэл, сонирхлыг хөхүүлэн дэмжих, нийгмийн даатгалын хуримтлалыг эдийн засгийн оновчтой бодлогоор арвижуулах, нийгмийн шударга хуваарилалтыг баталгаажуулах нь төрийн бодлогын гол зорилго байх ёстой.

Тэтгэврийн даатгалын тогтолцоонд тэтгэвэрт гарч байгаа иргэдийн насны бүтэц, дундаж наслалтын хэтийн төлөвийг харгалзан үзэх хэдий ч Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1-ийн “... хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, ... иргэнийхээ өмнө Төр хариуцна.” гэсэн заалтын дагуу цаашид тэтгэврийн даатгалын шимтгэлийн хэмжээ, хуримтлалын тогтолцоог өөрчлөх бодлого барьж ажиллах хэрэгцээ шаардлага бий болж байна.

Өмнө нь төрөөс тэтгэврийн тогтолцооны асуудлыг зөв тодорхойлох, нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлалыг бий болгох, шударга

хуваарилалтын зарчмыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд тэтгэврийн зөрүүг арилгах, өөрөөс үл хамаарах шалтгааны улмаас нийгмийн даатгалын шимтгэл төлж чадаагүй иргэдийн асуудлыг нэг удаагийн арга хэмжээгээр зохицуулах зэрэг иргэдрүүгээ чиглэсэн олон нааштай арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа хэдий ч бас төрөөс зайлшгүй зохицуулах шаардлагатай зарим асуудал байсаар байна. Энэ нь “Хамтын тэтгэврийн” асуудал юм. Давхар тэтгэврийн асуудал нь дараах хэд хэдэн онцлогийг агуулна. Үүнд:

1.3арим улс орон төдийгүй манай улсад олон жил хамт амьдарсан нэг гэр бүлийн хоёр буурлын нэг нь хорвоогийн мөнх бусыг үзүүлэхэд үлдэж байгаа буурал нь цаг хугацааны хувьд удаан амьдарч чадахгүй байгаа статистик судалгаа байдаг байна. Энэ нь өрхийн амьжиргааны хэрэглээ буурах, ганцаардах, сэтгэл санааны уналтанд орох, хөгшрөлтийн процесс хурдан явагдах зэрэг сөрөг байдлаар илэрдэг байна. Үүнээс сэргийлэх зорилгоор “хамтын тэтгэврийн" асуудлыг цаашид бий болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх нь зүйтэй юм.

2. Монгол Улсад хамтын тэтгэврийн тухай хууль үйлчилснээр цаашид тогтвортой гэр бүлийн тоо нэмэгдэх, гэр бүлийн гишүүдийн бие биеэ хайрлах, урт удаан хугацаанд хамт амьдрах, олон хүүхэд төрүүлж өсгөх, эрүүл мэнддээ анхаарах зэрэг олон чухал ач холбогдолтой болно.

3. Хамтын тэтгэврийн тухай хууль бий болсноор тэтгэврийн хуримтлалын тогтолцоонд сөргөөр нөлөөлөх байдал үүсэхгүй болно. Жишээ нь: 1 дугээр хувилбар. Дорж Дулмаа нар 1980 онд гэр бүл болсноос хойш 33 жил хамт амьдарчээ. Тэд 5 хүүхэд төрүүлж үр хүүхэд нь нас биед хүрч тус тусынхаа амьдралаар амьдарцгаасан байна. Дорж 2005 онд Дулмаа 2000 онд тэтгэвэрт гарсан ба өнөөдрийн байдлаар энх тунх аз жаргалтай амьдарцгааж байна. Доржийн өндөр насны тэтгэврийн хэмжээ 350.000, Дулмаагийн тэтгэврийн хэмжээ 250.0, өрхийн нийт орлого 600.000 төгрөгийн орлоготой байна. Дорж, Дулмаа нарын тэтгэвэр авах хугацаа 10, 20 жилээр ч үргэлжлэх магадлалтай.

2 дугаар хувилбар. Дорж Дулмаа нар 1980 онд гэр бүл болсноос хойш 33 жил хамт амьдарчээ. Тэд 5 хүүхэд төрүүлж үр хүүхэд нь нас биед хүрч тус тусынхаа амьдралаар амьдарцгаасан байна. Дорж 350.000 төгрөгөөр тэтгэврээ тогтоолгож 2005 онд, Дулмаа 250.000 төгрөгөөр тэтгэврээ тогтоолгож 2000 онд тэтгэвэрт гарсан байна. Дорж өвчний улмаас 2008 онд нас барсан ба тэтгэврийн 350.000 төгрөг нас барсан хугацаагаар дуусгавар болсон. Дулмаа цаашид зөвхөн өөрийнхөө 250.000 төгрөгөө зарцуулж явна. Дээрх хоёр хувилбараас үзэхэд нийгмийн даатгалын санд ачаалал үүсэх, зарцуулж байгаа мөнгөний олголтод хүндрэлтэй байдал үүсэхгүй юм.

4. Хамтын тэтгэврийн тухай хуулийн гол үзэл санаа нь хуулийн төсөлд зааснаар олон жил хамт амьдарсан гэр бүлийн гишүүдийн нэг нь нас барсан тохиолдолд үлдсэн гэр бүлийн гишүүнд нь түүний амьдрах хугацаанд нь тэтгэвэр нь тодорхой хувь хэмжээгээр давхар олгогдох явдал юм. Гэхдээ хуульд зааснаар тодорхой шалгуурыг тавьж байгаа ч амьдрал баян учир зарим иргэнд уг хууль үйлчлэхгүй байх тохиолдол байна. Тухайлбал, хүнтэй суугаагүй боловч тэтгэвэр тогтоолгосон иргэн, насны хэт зөрөөтэй боловч хуульд заасан зарим шаардлагыг хангаж байгаа иргэн, улсад ажил, хөдөлмөр эрхлээгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй иргэд энэ хуульд хамрагдахгүй юм. Хамтын тэтгэврийн тухай хуулийг Тэжээгчээ алдсаны тэтгэврийн тухай хуультай адилтган ойлгож болохгүй юм. Тэжээгчээ алдсаны тэтгэврийн тухай хуулиар уг тэтгэврийг авах субьектүүдийг тодорхой заасан байдаг.

. Хамтын тэтгэврийн асуудал нь дараах хэд хэдэн онцлогийг агуулна. Үүнд:

  1.  Бусад улс орон төдийгүй манай улсад олон жил хамт амьдарсан нэг гэр бүлийн хоёр буурлын нэг нь хорвоогийн мөнх бусыг үзүүлэхэд үлдэж байгаа буурал нь цаг хугацааны хувьд удаан амьдарч чадахгүй байгаа статистик судалгаа байдаг байна. Энэ нь өрхийн амьжиргааны хэрэглээ буурах, ганцаардах, сэтгэл санааны уналтанд орох, хөгшрөлтийн процесс хурдан явагдах зэрэг сөрөг байдлаар илэрдэг байна. Үүнээс сэргийлэх зорилгоор “хамтын тэтгэврийн” асуудлыг цаашид бий болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх нь зүйтэй юм.
  2.  Монгол улсад хамтын тэтгэврийн хууль үйлчилснээр цаашид тогтвортой гэр бүлийн тоо нэмэгдэх, гэр бүлийн гишүүдийн бие биеэ хайрлах, урт удаан хугацаанд хамт амьдрах, олон хүүхэд төрүүлж өсгөх, эрүүл мэнддээ анхаарах зэрэг олон чухал ач холбогдолтой болно.
  3.  Хамтын тэтгэврийн тухай хууль бий болсноор тэтгэврийн хуримтлалын тогтолцоонд сөргөөр нөлөөлөх байдал үүсэхгүй болно.
  4.  Хамтын тэтгэврийн тухай хуулийн гол үзэл санаа нь хуулийн төсөлд зааснаар олон жил хамт амьдарсан гэр бүлийн гишүүдийн нэг нь нас барсан тохиолдолд үлдсэн гэр бүлийн гишүүнд нь түүний амьдрах хугацаанд нь тэтгэвэр нь тодорхой хувь хэмжээгээр өвлөгдөх явдал юм. Гэхдээ хуульд зааснаар тодорхой шалгуурыг тавьж байгаа ч амьдрал баян учир зарим иргэнд уг хууль үйлчлэхгүй байх тохиолдол байна. Тухайлбал, хүнтэй суугаагүй боловч тэтгэвэр тогтоолгосон иргэн, насны хэт зөрөөтэй боловч хуульд заасан зарим шаардлагыг хангаж байгаа иргэн, улсад ажил, хөдөлмөр эрхлээгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй иргэн Хамтын тэтгэврийн тухай хуульд хамрагдахгүй юм. Мөн түүнчлэн “Тэжээгчээ алдсаны тэтгэвэрийн тухай” хуультай адилтган ойлгож болохгүй юм. Тэжээгчээ алдсаны тэтгэврийн тухай хуулиар уг тэтгэврийг авах субьектүүдийг тодорхой заасан байдаг. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуульд “Гэрлэлт гэдэг нь харилцан эрх тэгш эрх, үүргийн үндсэн дээр эрэгтэй, эмэгтэй хүмүүс тодорхой ёслол, үйл ажиллагааны дүнд сайн дурын бат холбоо тогтоож хуулиар батлуулах явдал юм" гэжээ. 2010 оны тооллогын дүнгээс үзэхэд Монгол Улсын нийт хүн амын 69.2 хувь /1905969 хүн/ 15 наснаас дээш насны хүн ам байна. Эдгээр хүмүүсийн 31.3 хувь нь огт гэр бүл болоогүй, 60.1 хувь нь гэр бүлтэй, 3.1 хувь нь салсан, 5.5 хувь нь бэлбэсэн хүн байна. Хуулийн төслийн шаардлагад нийцвэл зохих 10-аас дээш жил хамт амьдарсан, гэр бүлийн баталгаатай, дундаасаа үр хүүхэд төрүүлэн өсгөсөн гэр бүлийн тоог нарийвчлан гаргахад одоогийн байдлаар хүндрэлтэй байгаа хэдий ч хэрэв энэ хууль батлагдсаны дараа хуулийн шаардлагад нийцүүлэн тогтвортой гэр бүлийн тоог Улсын бүртгэлийН Ерөнхий газрын бүртгэлийн газартай хамтран иргэний регистрийн дугаараар гаргуулан авах бололцоотой юм. Харин бид ойролцоогоор хамтын тэтгэвэр авах бололцоотой иргэний тоог 76674 байхаар тооцоолж байгаа болно.

Дагалдан өөрчлөгдөх ууль, тогтоомж

Энэхүү хуулийн төслийг Үндсэн хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуультай нийцүүлэн боловсруулсан ба бусад хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагагүй болно.

ШИНЭ МЭДЭЭ