МАН-ынхан “Бөмбөгөр”-ийнхөнтэй уулзлаа
2013.12.24
Улстөр

МАН-ынхан “Бөмбөгөр”-ийнхөнтэй уулзлаа

МАН-ын удирдлагууд өчигдөр үнийн өсөлттэй холбоотой асуудлаар газар дээр нь очиж танилцахаар “Бөмбөгөр” худалдааны төвд очиж танилцсан байна. 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт , УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Ерөнхий нарийн бичгийн дарга  Ж.Мөнхбат  нар худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаатай танилцаж, үнийн өсөлтийн талаар санал бодлыг нь сонсжээ. 

Худалдаа эрхлэгчдийн зүгээс бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурсан. Тиймээс түрээсийн мөнгөө арай хийн төлж байна. Гэтэл Ерөнхий сайд Н.Алтанхуяг юмны  үнэ өсөөгүй гэж худал ярьж хариуцсан салбарын сайд Н.Батбаяр, Ч.Улаан нарт хариуцлага тооцохын оронд юмны үнэ өсөөгүй харин ч буурсан мэт худлаа ярьж байгаад харамсаж байгаагаа илэрхийллээ.

Худалдаачид төгрөгийн ханш суларч “Валютын  ханш өсч байгаа ч бид үйлчлүүлэгчдийнхээ худалдан авах чадварыг харгалзан барааныхаа үнийг нэмж чадахгүй юм. Жаахан л нэмэхэд авах хүн олдохгүй, долоо хоног өнгөрөхөд нэг ч бараа зарахгүй байх тохиолдол ч олон байна” гэх тайлбарыг өгсөн гэнэ.

ШИНЭ МЭДЭЭ