2013.12.19
Улстөр

МАН-ын "Ардын индэр" уулзалт боллоо

МАН-аас “Ардын индэр” уулзалтыг зохион байгуулж, улс орны эдийн засгийн асуудлаар ард иргэдийн дуу хоолойг сонслоо. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж, жирийн иргэдэд ирж байгаа дарамт нэмэгдсээр байгаатай олон хүн санал нийлж байна.

Үнэ нэмэгдэж байгаад иргэд бухимдаж, энэ асуудалд анхаарал хандуулан ажиллахыг сөрөг хүчнээс хүсч байгаагаа илэрхийллээ. Эдийн засгийн байдал хүндэрч байгаа ч Засгийн Газар нүдэн балай, чихэн дүлий сууж, тэр ч байтугай бодлогоор үнэ хөөрөгдүүлж, үнэ тогтворжуулах нэрээр төсвөөс их хэмжээний хөрөнгө зарсан үр дүн олон нийтэд биш ашиг хонжоо хайсан хэдхэн хүнд хүрсэн гэдгийг “Ардын индэр” уулзалтад оролцогсод үзэж байна.

Эдийн засаг элгээрээ хэвтэж байхад ирээдүйд төлөх их өр хурааж байгаад ард иргэд шүүмжлэлтэй хандаж байлаа. Өнөөдөр эрх баригчид их өрийн тал хувьтай тэнцэх “Чиигис бонд” хэмээх таван тэрбум долларын 1,5 тэрбумыг нь ямар ч хяналтгүй зарцуулж байгаа нь ард олныг бухимдуулж байна. Эрх баригчид сонгуульд оролцохдоо төрийг чадварлаг, цомхон байлгана гэсэн ч яамдын тоо олшир

Иргэд Засгийн Газрын үйл ажиллагааг шүүмжилж байна

ч, төр улам данхайж байна. Ирэх оны улсын төсөвт л гэхэд дарга, сайд нарын гадаад томилолтын зардал 30 гаруй хувиар нэмэгджээ. Нэг жилийн дотор төрийн албан хаагчдын тоог 47 мянгаар нэмж, 187 мянгад хүргэсэн байна. Ирэх онд энэ тоо 3800-аар нэмэгдэх тооцоо байгааг “Ардын индэр” уулзалтад оролцсон хүмүүс хэлж байлаа.

УИХ-ын гишүүн, МАН-ын дарга М.Энхболд:

Улс төрийн эдийн засгийн нөхцөл байдал өнгөрсөн 15 сарын дотор эрс доройтлоо. Энэ нь орон нутагт бизнес эрхэлж байгаа хүмүүст илүү их мэдрэгдэж байна. Тэдний бизнесийн үйл ажиллагаа хумигдсаар байна. Иргэдийн цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж огт нэмэгдсэнгүй. Барааны үнэ тэнгэрт хадлаа. Иймэрхүү зүйлийг ард иргэд бидэнд жишээ баримттайгаар ярьж байна.

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар:

Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдах үед эдийн засгийн нөхцөл байдал ямар байлаа даа? Барааны үнэ, валютын нөөц ямар байв гээд олон асуудлыг ярьж болно. Энэ болгоны хариулт хангалтгүй байна. Шинэ Засгийн газар хариуцлагаас бултсан байдлаар үйл ажиллагаа явуулбал бүтэхгүй.

МАН Засгийн Газрыг ард түмний төлөө ажилладаг болгохын төлөө эрчимтэй ажиллана гэдгээ “Ардын индэр” уулзалтын үеэр онцоллоо.

ШИНЭ МЭДЭЭ

Үнэн үү? 2013.12.20