Чуулган хоёр хоног хойшиллоо
Чуулган завсарлаж, хоёр хоног хойшиллоо.
2013.12.19
Улстөр

Чуулган хоёр хоног хойшиллоо

Өнөөдрийн чуулган 09.00 цагаас эхэлсэн билээ. Тэгвэл дөнгөж сая завсарлаж, хоёр хоног хойшиллоо.

Учир нь МАН-ын бүлгийн гишүүд хурууны хээгээр чуулганы ирц бүртгэх болсон нь хууль зөрчиж байгаа үйлдэл хэмээн үзэж байгаа аж. Яагаад гэхээр чуулганы ирц хурууны хээгээр бүртгэнэ гэсэн хууль батлаагүй байж хэрэгжүүлэх нь хууль бус үйлдэл гэнэ.

Түүнчлэн хуралдааны үеэр МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтын микрофон нь ажиллахгүй байсан нь бүр ч бухимдлыг нь төрүүлсэн бололтой. Ингээд чуулган ирэх долоо хоногоос нааш хуралдахгүй бололтой.

ШИНЭ МЭДЭЭ