Д.Сумъяабазар: МАН Засагт орох санаа байхгүй
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан
2013.12.18
Улстөр

Д.Сумъяабазар: МАН Засагт орох санаа байхгүй

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах эсэх тухай асуудлыг хэлэлцлээ.

УИХ дахь МАН-ын бүлгээс эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн нь Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нарын салбараа удирдаж чадаагүйтэй холбоотой хэмээн үзэж, өнгөрсөн даваа гаригт огцруулах хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлснийг ийн дээрх байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн юм.

Огцруулах үндэслэлд, Монгол Улсын зээлжих зэрэглэл буурч -В ангилал руу орсон, гадаадын шууд хөрөнгө оруулалт өмнөх оныхоос 50 хувиар буурсан, ам.долларын ханш өссөнөөс бараа бүтээгдэхүүний үнэ өсч түүнийг дагаад иргэдийн амьжиргаа доройтсон, инфляцийг найман хувьд барих амлалт биелээгүй 12 хувьд хүрсэн, төсөл хөтөлбөрөө бэлэн болгоогүй байж гадаад зах зээлээс "Чингис бонд"-ыг босгосноор улсын өрийг нэмэгдүүлсэн гэж тодорхойлоод байна.

Хэлэлцүүлгийн шатанд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр "Чингис бонд"-ыг гадаад зах зээлээс хүү багатай босгосны хүчинд Монголын эдийн засгийг тэтгэж, өнгөрсөн зун, намар бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг хийсэн. Мөн бондын хүчинд иргэн бүр жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг авах боломж нээгдсэн. Төмөр зам барих бололцоо нээгдсэн. Төмөр зам баръя гэхэд хөрөнгөгүйгээс өмнөх жилүүдэд ажлыг эхлүүлж чаддаггүй байсан.

Харин "Чингис бонд"-оос хөрөнгө хуваарилснаар далангийн ажлууд эхэлсэн.

Харин "Чингис бонд"-оос хөрөнгө хуваарилснаар далангийн ажлууд эхэлсэн. Эхэлж далан барьж байж, төмөр замаа барина, дараа нь дээгүүр галт тэрэг явна, түүгээр нүүрсээ тээвэрлэнэ" гэсэн хариулт өгч, үндсэндээ огцруулах үндэслэл муутай хэмээн хэллээ. Хуралд оролцож байгаа Ардчилсан намын бүлгийн гишүүд ч мөн "Сайд Н.Батбаярыг огцруулах үндэслэлүүд бодитой биш. Ерөөс Засгийн газрын ажлыг хийлгэхгүй байх зорилгоор ийм улстөрийн шинжтэй акци үзүүлж байна" гэсэн юм.

Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү "МАН-ынхан Засгийн газарт орохын тулд ийм жүжиг тавьж байна. Үндэндээ бол бондын мөнгөнөөс идэлцмээр байдаг. Олдохгүй болохоор Засгийн газарт хамтарч ажиллах далд санаа агуулж байна" гэв.

Үүнд УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар "МАН-ынханд хоёр сайдыг огцруулаад Засгийн газарт орох гэсэн далд санаа байхгүй, уучлаарай. Эрх баригч намын гишүүдэд хандаж хэлэхэд 25 хоног 09.00-22.00 цагт хүртэл ард иргэдтэй уулзаж, амьдралтай нь танилцаарай. Иргэд амьжиргаагаа яаж доройтсоныг хэлээд өгөх байх. Бизнес эрхлэгчидтэй мөн уулз. Эрхэлж байсан бизнес нь дампуурсан байна.

Асуудлыг тавьж байгаа нь улс орны эдийн засаг өөдөө сэргээсэй, ард иргэдийн амьжиргаа сайжраасай гэсэн хүслийн үүднээс тавьсан. Эрх барьж байгаа юм бол улс орноо, ард иргэдийнхээ амьдралыг олигтойхон аваад яв л даа" гэсэн юм. Хуралдаан байнгын хороодын гишүүдийн олонх нь огцруулах хүсэлтийг дэмжилгүйгээр өндөрлөсөн юм.

ШИНЭ МЭДЭЭ

Үнэн үү? 2013.12.20