Л.Гантөмөр: Дүрэмт хувцаснаас хордсон гэх мэдээлэл байхгүй
УИХ-ын чуулганы хуралдаан
2013.12.13
Улстөр

Л.Гантөмөр: Дүрэмт хувцаснаас хордсон гэх мэдээлэл байхгүй

УИХ-ын чуулганы хуралдаанаар  Засгийн газрын цаг үргэлжилж байна.

Тодруулбал, “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурах нөхцөл бололцоог сайжруулах болон сурагчдын дүрэмт хувцасны талаар” УИХ-ын гишүүн Д.Сумъяабазараас Боловсрол, шинжлэх ухааны сайдад тавьсан асуулгын хариуг хэлэлцэж байна.

Л.Гантөмөр сайд боловсролын чиглэлээр мэдээлэл хийсний дараа гишүүд асуултдаа хариулт авлаа. Тухайлбал,

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл “Сурагчийн дүрэмт хувцасыг нэг стандарт гаргаад сургууль бүрт эрхийг нь өгч болоогүй юм уу” гэсэн асуултад Л.Гантөмөр сайд “Дүрэмт хувцастай холбоотой санал ирж байгаа. Ер нь бол дүрэмт хувцас хуучин тодорхой сургуулиуд дээр байсан бөгөөд импортын хувцас байсан.

Тиймээс Засгийн газар дотооддоо үйлдвэрлэсэн аятайхан хувцас сурагчиддаа өмсгөхөөр ажиллаж байна. Монгол Улс боловсруулах үйлдвэрлэл муутай учраас хуагцаа алдах асуудал гарч байна. Гэхдээ бид өөрсдийн боломжоор хийж байгаа” гэлээ.

УИХ-ын гишүүн Н.Батцэрэг “Цэцэрлэгийн насын хүүхдийн хэдэн хувь нь цэцэрлэгт хамрагддаг вэ. Боловсрол, шинжлэн ухааны яам ойрын жилүүдэд нийт хэдэн цэцэрлэг  бий болгох вэ. Мөн сургуулийн багтаамж хүрэхгүй, ачаалал ихтэй байгаа. Ачааллыг яаж бууруулах вэ” гэсэн асуултад Л.Гантөмөр сайд “ Бүх хүүхдийг цэцэрлэгт авах бололцоотой хэмжээ нь 80 хувь.

Үлдсэн 20 хувийн асуудлыг хүүхэд харах үйлчилгээгээр шийдвэрлэнэ.

Үлдсэн 20 хувийн асуудлыг хүүхэд харах үйлчилгээгээр  шийдвэрлэнэ. Сургуулийн ачааллыг ирэх жил гуравдугаар ээлжийг алга болгож, хоёр ээлжээр хичээллүүлэхээр ажиллаж байна. Тодруулбал, 2014 онд төсвийн хөрөнгөөр, концесс, буцалтгүй тусламжаар нийт 162 цэцэрлэг, сургууль, дотуур байр, спорт заал ашиглалтад оруулна” гэлээ.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Орон нутагт ямар эх үүсвэрээр сургууль, цэцэрлэгийн асуудлыг ирэх онд яаж шийдвэрлэх вэ. Улсын хэмжээнд 504 мянган хүүхдийн дүрэмт хувцасанд нийт хэдэн тонн ноос орж байна вэ. Ноосоор хэдэн метр даавуу үйлдвэрлэсэн бэ” гэсэн асуултад Л.Гантөмөр “Орон нутагт боловсролын салбарын хүндрэл гайгүй байгаа.

Зохион байгуулалт буюу үрэлгэн зардлуудыг багасгаж, төвлөрсөн 12 жилийн сургуулиудыг хийснээр асуудлаа шийдэх боломжтой. Одоо ямар хугацаанд, хэдэн барилга орох вэ гэдэг асуудал үүсээд байгаа” гэлээ. Мөн Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас нэмэлт мэдээллийг өглөө. Тус яамны хөнгөн үйлдвэрийн бодлогыг зохицуулах газрын дарга н.Баярмаа “Төслийг санаачилсан долоон толгой компани байгаа. Орон нутагт оё байгаа үйлдвэрүүд олон бий.

Даавууны 20 хувь нь монгол ноос орж байгаа. Даавуу үйлдвэрлэх ажил нэг жилийн хугацаагаар хойшилсон учраас Солонгост даавуугаа үйлдвэрлэж байгаа. 300 мянган хүүхдийн хувцас үйлдвэрлэнэ гэсэн тооцоотой ажиллаж байгаа бөгөөд өмнөх хувцсаа өмсөх боломжоор нь хангаж байгаа. Хувцасыг аймаг бүрт үйлдвэрлэх боломжийн хувьд нэлээд хэдэн аймагт үйлдвэрийн материал гологдсон учраас ажил өгөөгүй. Ирэх жилээс аймаг тус бүрт дүрэмт хувцас үйлдвэрлэдэг болно” гэсэн хариултыг өглөө.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт “48-р сургуулийн сурагчид дүрэмт хувцаснаас хордсон гэсэн мэдээлэл байна. Үүнийг шалгасан уу” гэсэн асуултад Л.Гантөмөр “УИХ-ын гишүүд цуурхал тараах  нь буруу байх. Хүүхдүүд дүрэмт хувцаснаас   хордсон мэдээлэл байхгүй” гэв. 

ШИНЭ МЭДЭЭ