2013.11.25
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Уул уурхайн салбарт төрийн оролцоо хэтэрхий их байна

УИХ-аас хөрөнгө оруулалтын тухай хуулийг батлаад удаагүй байна. Энэ хууль батлагдсанаар эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг хэрхэн батлах асуудал гадны хөрөнгө оруулагчдын дунд хүлээлт үүсгэж байгаа.

УИХ-аас уг тогтоолын төслийн эхний хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлээд байна.

Тус баримт бичгийн талаар УИХ-ын гишүүд өөр өөр байр суурьтай байсан.

УИХ-ын гишүүн Одонтуяа: Төр үүргээ биелүүлж чадахгүй байж дахиад өөрсдөө бизнес хийе, бид ийм уул уурхайн компанийг эзэмшинэ гээд бизнесийн чиглэл рүү нь хутгалдахаа больё гэсэн чухал заалт чуулган дээр унасанд харамсаж байна. Миний оруулсан нэмэлт өөрчлөлтийн гол үзэл санаа нь энэ байсан гэлээ.

Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын хувьд төрийн оролцоо тус салбарт хэтэрхий их байгаа нь зарим талаараа хүнд суртал, дарамт болдгийг хэлж байна.

ШИНЭ МЭДЭЭ

Зөв жишиг 2016.10.10