УИХ-ын гишүүн С.Бямбацогт
2013.11.22

С.Бямбацогт: Бодлоготой бодлого уу, бодлогогүй бодлого уу

УИХ-ын чуулганы өчигдрийн /2013.11.21/ үдээс хойшхи хуралдаанаар “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Бодлогын бичиг баримтыг бодлоготой бодлого байна уу, бодлогогүй бодлого байна уу гэдгийг анхаарах ёстой. Энэ бодлого дээр тулгуурлаж ашигт малтмалын тухай хууль, бусад хөтөлбөрүүд, хуулиуд гарна.

Бодлогын бичиг баримтын 3.1.1-д түгээмэл тархацтай ашигт малтмалын ордын хайгуул ашиглалтын эрх зүйн орчныг тусгайлан бүрдүүлнэ гэж Засгийн газар дээр өргөн барьсан төсөлд байсан ч ажлын хэсэг хассан.

Өөрөөр хэлбэл, түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгайлсан хууль байх шаардлагагүй гэсэн. Гэтэл ард нь бид түгээмэл тархацтай ордын ашиглалтын тухай хуулийг батлах гэж байгаа.

Бодлогод тулгуурлаж ашигт малтмалын тухай хууль, бусад хөтөлбөрүүд, хуулиуд гарна.

Бодлого дээрээ тусгайлсан хууль байх шаардлагагүй гэж үзэж байхад араас нь тусгайлсан хууль оруулж ирж батлах гэж байгаа нь бидний ярьж буй бодлого хаана яваад байна. Бодлоготой байна уу, бодлогогүй байна уу. 3.1.1-дэх заалтыг хассан үндэслэлээ тайлбарлахгүй юу?

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн  С.Одонтуяа:

Засгийн газраас оруулж ирсэн хувилбар дээр 3.1.1-т түгээмэл тархацтай ашигт малтмалын ордын хайгуул ашиглалтын эрх зүйн орчинг тусгайлан бүрдүүлэх гэж заалт байсан.

Энэ заалтыг ажлын хэсэг дээр нилээн олон удаа ярилцсан. Намын бүлгүүдээс бас санал ирсэн. Энэ бүгдийг дүгнэн ажлын хэсэг дээр санал хурааж олонхийн саналаар шаардлагагүй гэж үзэн хасагдсан байгаа.

ШИНЭ МЭДЭЭ