2013.11.21
Уул уурхай, Ашигт малтмал

Нүүрсний салбар аль хуулиар зохицуулагдах нь бүрхэг байна

УИХ Ашигт малтмалын цогц хуультай болох зорилт тавин ажиллаж байгаа. Гэсэн ч зарим талдаа уялдаа муутай, бодлогоос гажсан хуулийн зохицуулалтууд гарах болсонд нэр бүхий гишүүд шүүмжлэлтэй хандаж байна. Тус бүртээ чиглэсэн эрх зүйн зохицуулалт дунд нүүрсний салбар орхигдож эхэлснийг онцолж байгаа юм.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй ашигт малтмалын тухай хуулиар зохицуулах зохицуулалтаас нь салган түгээмэл тархацтай ашигт малтмалыг тусдаа хуулиар зохицуулахаар орж ирж байгаа нь бидний дөнгөж батлах гээд явж буй төрийн бодлоготой салбарын зохицуулалтыг зохицуулсан нарийвчилсан хуулиуд нь зөрчигдөж эхэлж байна.

Эхний бодлого нь тогтвортой, тодорхой болоогүй байхад төрийн баримталж буй бодлогын баримт бичгээс өөр гарч байгаа нь эргээд бидний ярьж, хийж буй зүйл зөрчигдөж байгаа нэг илрэл. Ашигт малтмалын тухай хуулинд хамаарагдах бүтээгдэхүүнд нүүрс бий.

Тэгсэн мөртлөө 1га-гаас авах төлбөрийн хэмжээ нь түгээмэл тархацтай хуультай адилхан байдлаар зохицуулагдахаар байна. Өөрөөр хэлбэл, нүүрс нь аль хуулиар зохицуулагдах нь тодорхойгүй нөхцөл байдал үүсч байгаа гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ