Д.Сумъяабазар тойрогтоо ажиллаж байна
УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар Сонгинохайрхан дүүрэгт энэ өдрүүдэд ажиллаж байна.
2013.11.18
Орон нутгийн хөгжил

Д.Сумъяабазар тойрогтоо ажиллаж байна

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар УИХ-ын чуулганы завсарлах хугацаанд өөрийн сонгогдсон тойрог болох Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт энэ өдрүүдэд ажиллаж байна.

Тэрээр дүүргийнхээ 32 хороодын иргэд, сонгогчидтой уулзах ба эхний уулзалтаа өчигдөр хийлээ. Уулзалтын үеэр өвөлжилтийн бэлтгэл ажил, улс орны өнөөгийн нийгэм эдийн засгийн талаар цаг үеийн мэдээлэл хийж, чөлөөт ярилцлага өрнүүллээ.

Сургууль цэцэрлэг барьж байгуулах, дэд бүтцийн хөгжлийн асуудлуудыг шийдвэрлэх тал дээр ажиллах болно

Сургуулийн өмнөх боловсрол олгох цэцэрлэгийн тухайд ачаалал хэт их байгаа нь шийдвэрлэх асуудлын нэг болжээ. Мөн Сонгинохайрхан дүүргийн сургуулиудын хувьд нэг ангид дунджаар 40 гаруй хүүхэд хичээллэж байгаа юм. Иймээс эдгээр асуудлуудыг шийдвэрлэх үүднээс анхааран ажиллаж, нөхцөл байдалтай танилцаж байгаа аж.

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар Цаашдаа Улаанбаатар хотын ачаалал, хүн амын хэт төвлөрөлтэй холбоотойгоор бүх дүүргийн цэцэрлэг, сургуулийн бага ангийн элсэлт, сургууль, цэцэрлэгийн өргөтгөлийг шийдвэрлэхгүй бол цаашид энэ хэвээр ажиллах боломжгүй болсон байна.

Намрын чуулганаар ирэх оны төсвийн асуудал хэлэлцэгдэнэ. Энэ үеэр сургууль цэцэрлэг барьж байгуулах, дэд бүтцийн хөгжлийн асуудлуудыг шийдвэрлэх тал дээр ажиллах болно хэмээн хэлсэн юм. Уулзалт энэ сарын 9-ний өдрийг хүртэл үргэлжлэх ажээ.

ШИНЭ МЭДЭЭ

Үнэн үү? 2013.12.20