УИХ-ын гишүүн С.Бямбацогт
2013.05.10

С.Бямбацогт: Улстөржилтөд цэг тавья

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Ерөнхий сайд болоод Эдийн засгийн хөгжлийн сайд  болохгүй байгаа асуудлыг олж харж байгаа нь сайшаалтай байна гэв. Бид Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг жил бүр баталдаг. Салбарууд нь мастер төлөвлөгөөгөө, аймгууд нь стратеги төлөвлөгөөгөө гаргадаг.

Мөн жилдээ үндсэн чиглэлд нийцүүлж төсвийг баталдаг. Ийм олон урт, богино, дунд хугацааны бичиг баримтуудыг янз бүрийн хэлбэрээр баталж байгаа. Энэ нь үр дүнгээ өгдөггүй. Засгийн газар солигдохоороо өмнөх Засгийн газрын хийсэн зүйлийг нь нурааж байгаад бүгдийг шинээр эхэлдэг. Энэ нь ажлыг урагшлуулах биш ухрааж байна.

Бие биенээ үгүйсгэсэн, улстөржсөн, хуваагдсан байдлаар явмааргүй байна.

Ийм бие биенээ үгүйсгэсэн, улстөржсөн, хуваагдсан байдлаар явмааргүй байна. Улстөржилтөд цэг тавья. Монгол Улсыг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх урт хугацааны бодлогыг хамтарч боловсруулж, үүнийг хэрэгжүүлэх хөгжлийн загвартай болъё.

Аль ч нам ялсан түүнийгээ хэрэгжүүлээд явдаг баймаар байна гэсэн саналыг хэллээ. Түүнчлэн үүнийг ажил хэрэг болгох асуудалд анхаарал хандуулж өгөхийг Ерөнхий сайдаас хүслээ.

ШИНЭ МЭДЭЭ