Мэндчилгээ
Ж.Эрдэнэбат: УИХ-ын гишүүн
2012.12.28
Улстөр

Мэндчилгээ

Эх орныхоо хоймор нутгийн эзэн нь байж үржил шимт хөрсөнд ургасан ур тариа, эрүүл аюулгүй хүнсний бүтээгдэхүүнээр ард түмнээ хангах ариун үүрэг хүлээсэн Сэлэнгэ нутгийн ажилсаг хөдөлмөрч ахан дуус, зон олон та бүхнийхээ амар амгаланг эрэн мэндчилье. 2012 он бүхэлдээ ард иргэд маань сонгох сонгогдох эрхээ эдэлж төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ, орон нутгийн өөрөө удирдах байгууллагаа сонгох сонгуулийн жил байлаа. Энэ сонголтын ур дунд Сэлэнгэ нутгийн унаган хуу намайг УИХ-ын гишүүнээр сонгож, төр түмнийхээ төлөө зүтгэх хариуцүлагатай албанд итгэл үзүүлсэн Сэлэнгэчүүддээ чин сэтгэлээсээ талархаж явдгаа илэрхийлэхийн ялдамд аймаг орон нутгийнхаа удирдлагын эрхийг өнгөрсөн 4 жилд өрх гэр бүлээ дэмжиж, үйлдвэрлэлээ өргөжүүлэх оновчтой зорилтуудыг дэвшүүлэн хэрэгжүүлж бодит амжилт, ур дунд хүргэж чадсан Сэлэнгэ аймгийн Монгол Ардын Намын хороонд дахин итгэл хүлээлгэсэнд аймгийн Монгол Ардын намын хорооны даргын хувьд гүн талархал илэрхийлье

Амьдралын нэгэн хуудас эргэж бид бүхний хамтын түүх болсон 2012 онд Сэлэнгэчүүд маань 550.0 гаруй тэрбум төгрөгийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 240.0 мянган тн үр тариа, 62.0 мянган тн төмс, 34.0 тн хүнсний ногоо хурааж, 174.0 мянган тн хадлан тэжээл бэлтгэсэн. Газар тариалангийн гол бус нутаг болохын хувьд Улс эх орон, ард иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, ухаарал сургамж, амжилт бүтээл арвинтайгаар хуучин оноо үдэж, бүтээснээсээ ихийг хийж бүтээх хүсэл тэмүүлэлтэйгээр шинэ оноо угтах гэж байна.

Ирэх 2013 онд Сэлэнгэчүуд маань эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээл сайн сайхан бүхнээр дүүрэн байж, эрч хүч урам зоригтой ажиллаж амьдрах сайхан жил байхыг бэлгэдэн ерөөж байна. Та бүхний маань санасан сайн үйлс бүхэн нь сэтгэлчлэн бүтэх болтугай.

ШИНЭ МЭДЭЭ