Цэцэрлэг, ЕБС-ийн хичээлийн болон дотуур байр, биеийн тамирын заалны 1197 барилгыг нэн даруй барих шаардлагатай
УИХ-ын чуулган: 2012.12.13 ны өдөр
2012.12.16
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Цэцэрлэг, ЕБС-ийн хичээлийн болон дотуур байр, биеийн тамирын заалны 1197 барилгыг нэн даруй барих шаардлагатай

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2012.12.13/ нэгдсэн хуралдаанаар “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн дотуур байр, биеийн тамирын заалны барилга хангамжийн талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.ГАНБААТАР танилцууллаа.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр Ажлын хэсгээс улсын хэмжээнд нэн чухал хэрэгцээтэй байгаа цэцэрлэг, ЕБС-ийн хичээлийн болон дотуур байр, биеийн тамирын заалны 1197 барилгын жагсаалтыг хавсралтаар батлах санал оруулсныг гишүүдийн олонхи дэмжжээ.

Түүнчлэн жагсаалтад заасан барилгуудыг 2013-2016 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж, барилга тус бүрийн байршил, хүчин чадал, зардлын хэмжээ, хөрөнгийн эх үүсвэр, барих хугацааг нарийвчлан тодорхойлж, 2013 оны эхний улиралд багтаан баталж мөрдүүлэх зэрэг санал ч мөн дэмжлэг авсан юм байна.

Ц.Дашдорж гишүүны асуултанд Н.Батбаяр,С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, З.Баянсэлэнгэ, Л.Энх-Амгалан эдгээр гишүүд хариулсан юм.

Тус байнгын хорооны санал, дүгнэлтийг хуралдаанд танилцуулсны дараа УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, хуулийн төсөлд хөрөнгө оруулалтын жасаалт, санхүүжилтын асуудлыг батлах гэж байгаа болохоор энэ асуудлыг Төсвийн байнгын хороогоор хэлэлцэх нь зүйтэй гэсэн горимын саналыг гаргасныг Төсвийн байнгын хорооны дарга дэмжсэн. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 66.1 хувь нь дэмжин Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

ШИНЭ МЭДЭЭ