МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.07.04
Гадаад харилцаа

П.Сайнзориг: Гадаад харилцааг эдийн засагжуулах асуудал дээр ГХЯ илүү анхаармаар байна

УИХ-ын чуулганы /2025.07.04-ний өдрийн хуралдаанаар "Барбадос, Эсватини,Тринидад ба Тобаго, Бүгд Найрамдах Ботсвана Улстай дипломат харилцаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ. 

Уг асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, байр суурь илэрхийллээ.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

УИХ-ын тогтоолыг дэмжиж байна. Монгол Улс НҮБ-ын гишүүн орнуудтай дипломат харилцааг жижиг баг гэлтгүй. Газар зүйн байршлын хувьд хол ойр гэхгүйгээр бүгдтэй нь найрсаг харилцаатай дипломат харилцааг үүсгэж явах ёстой. Г.Лувсанжамц гишүүн сая хэллээ. Энэ орны онцлог 300 мянган хүн амтай мөртлөө ДНБ нь ямар өндөр вэ? Хөгжлийн гарцаа яаж тодорхойлсон бэ? Үүнийхээ төлөө улс орон нь ямар стратеги барьдаг вэ гэдгийг товчхон хэллээ. Жижиг гэлтгүй ийм орнуудаас бид нар суралцах бололцоо байгаа юм. Үүний цаана юу хэлэх гээд байна гэхээр. Монгол Улсаас бусад улсад сууж байгаа Элчин сайдуудын ажлыг дүгнэх асуудлыг өөр шалгууртай болгомоор байгаа юм. Нэгдүгээрт Монгол Улсад хөрөнгө оруулалт эдийн засгийн харилцааг хэрхэн яаж сэргээхэд хувь нэмэр оруулсан юм бэ гэдэг асуудал. Монгол Улсын гадаад паспортыг хүчирхэгжүүлэхэд хэрхэн хувь нэмэр оруулсан юм бэ? гэдэг асуудал. НҮБ-ын 200 гаруй улсаас манай улсын паспорт 69т эрэмбэлэгдэж байгаа. Кени улстай хамт зогсож байна лээ. Өөрөөр хэлэх юм бол манай улс  гадаад паспортоороо визгүй нэвтрэх орны тоо хэмжээ бага л байна гэсэн үг. Мэдээж өндөр хөгжилтэй эдийн засаг нь бэхэжсэн орнууд тэргүүлдэг. Нэгт Эмират тэргүүлж байх шиг байгаа. Араас нь Испани, Америк ч гэдэг юм уу ингээд явж байх шиг байна. Гадаад харилцааг эдийн засагжуулах асуудал дээр ГХЯ илүү анхаармаар байна. Хоёр талын айлчлалууд гэдэг бол маш том хамтын ажиллагааны өндөр түвшинд хүрч байгааг илэрхийлж байгаа боловч А.Ариунзаяа гишүүн хэллээ. Энэ уулзалт яриа хэлэлцээрийн хүрээнд яригдсан зүйлүүдийг биелэхгүй учраас хэдхэн жилийн дараагаас Монгол улсуудын үл тоож эхэлдэг. Ярьсан хэлсэндээ байхгүй гэж хэлдэг. Тэгэхээр энэ асуудлуудыг цэгцтэй авч явмаар байна. Гадаад харилцааг аль болохоор эдийн засаг руу уях хөрөнгө оруулалтыг татах. Элчин сайд тэнд ажиллаж байгаа эдийн засгийн зөвлөх байдаг юм уу атташейнүүдийн үйл ажиллагааг үнэлэхдээ хөрөнгө оруулалтуудыг хэрхэн татаж авчирсан бэ гэдэг байдлаар нь үнэлмээр байна. Дээрээс нь Монгол Улсын гадаад паспортыг хүчирхэгжүүлэх гэдэг юм уу энэ монгол иргэдийн зорчих байдлыг нэмэгдүүлэхэд хэрхэн яаж тусалсан юм бэ гэдэг байдлаар үнэлмээр байна. Гадаад харилцааны бодлогын хүрээнд Монгол улсаас гадаад улсад сууж байгаа ЭСЯ-нуудад ажиллаж байгаа элчин сайдаасаа эхлээд элчин зөвлөх аташенууд дээр жоохон эдийн засаг бизнесийн байкграундтай хүмүүсийг явуулмаар байна. Хэдийгээр гадаад харилцааны бодлого өргөн хүрээтэй байдаг. Мэргэжлийн байгаа боловч зарим эдийн засгийн аташе байдаг юм уу зарим хэсэг дээр тэр бизнесийн хүмүүсүүдийг явуулмаар байна.

ШИНЭ МЭДЭЭ