Ирэх наймдугаар сарын 20-ноос МАА-н салбарын өвөлжилтийн бэлтгэлийг хангаж эхэлнэ
2025.07.09
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Ирэх наймдугаар сарын 20-ноос МАА-н салбарын өвөлжилтийн бэлтгэлийг хангаж эхэлнэ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон  Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хамтарсан өнөөдрийн /2025.07.08/ хуралдаанаар Хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийн талаарх  мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр танилцуулав.

Тэрбээр, салбарын яам нь холбогдох бусад мэргэжлийн байгууллагаас бэлтгэсэн бэлчээрийн ургамлын ургац, гангийн зураглал, хур тунадас, агаарын температурын 7 хоногийн болон сарын төлөвт суурилсан хөдөө аж ахуйн салбарын технологит арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэн ажиллаж байгааг тодотголоо. 

Бэлчээрийн ургамлын ургацын байдал 36 хувьд нь дунд зэргийн ургацтай, 61 хувь нь хэвийн, 3 хувьд нь муу гангийн байдалтай байна гээд ирэх наймдугаар сарын 20-ны өдөр гэхэд ургац, гангийн зураглалыг гаргаж дуусна. Үүнд суурилаад мал аж аухйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах, хэрэгжүүлэх арга хэмжээ, онцгойлон анхаарах бүс нутгийг тогтоож, төсөв хөрөнгө, зохион байгуулалтын арга хэмжээгээ авч эхэлнэ гэв.

2024 оны жилийн эцсээр 57.6 сая толгой мал тоологдлоо. 2025 онд 20.8 сая төл бойжиж, нийт 77 сая 680 мянган толгой мал, хонин толгойд шилжүүлснээр 110 сая мал Монгол Улсын хэмжээнд бэлчээрлэж байна. 2025 онд 7 сая малыг дотооддоо хэрэгцээлэхийн зэрэгцээ зах зээлд 20 сая толгой малыг худалдаалж, экспортлох боломж байна. Нийт хонин толгойд шилжүүлснээр 83 сая мал өвөлжиж, хаваржихаар тооцож, бэлтгэж хангах шаардлага үүсэж буйг Ж.Энхбаяр сайд мэдээлэлдээ дурдаад цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар танилцуулав.

ШИНЭ МЭДЭЭ