
Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Найдалаа томилогдлоо
Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2025.07.09) хуралдаанаар Байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Найдалааг 100 хувийн саналаар дэмжиж Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Нэр дэвшигч, Улсын Их Хурлын гишүүн Бадрахын Найдалаа эдийн засагч, санхүүч мэргэжилтэй, 2024 оны Япон Улсын Кобегийн Их сургуульд хөгжлийн эдийн засгийн сэдвээр эдийн засгийн ухааны магистр зэрэг хамгаалсан тухай тэрбээр дурдаад, 1997-2000 онд өөрийн төгссөн Санхүү, эдийн засгийн дээд сургууль (СЭЗДС)-д багш, 2004-2008 онд Анод болон Хаан банканд Эрсдэлийн удирдлагын газрын захирал, 2008-2011 онд MCS ХХК, Юнител ХХК-ийн газрын захирал, 2011-2020 онд Монголын эдийн засгийн форумын гүйцэтгэх захирал, Монголын банкны холбооны ерөнхий нарийн бичгийн даргын ажил эрхэлж байгаад 2016-2024 онд ХҮН-ын дарга, Удирдах зөвлөлийн гишүүн, 2024 оноос Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь ХҮН-ын зөвлөлийн даргаар ажиллаж байна.
ШИНЭ МЭДЭЭ



