
2025.07.09
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
"ГЭРЭЭСЭЭ ГАРЦГААЯ" АЯН ПЛЭЙТАЙМЫН ТАЛБАЙД, ЗАЛУУСЫН ОРОЛЦООТОЙГООР ҮРГЭЛЖЛЭВ
Манай улсад зохиогддог хамгийн том хөгжмийн наадам бол Плэйтайм. Валдо асарт УИХ-ын гишүүн О.Саранчулуун "Гэрээсээ гарцгаая" аянхаа үзэл баримтлалыг орчин цагийн залууст хүргэх зорилгоор харахгүй, сонсохгүй, өөрийгөө илэрхийлж чадахгүй, хөдөлгөөний бэрхшээлтэй хүнд ямар асуудал тулгардаг, ойлгох хэрэгтэйг туршилтаар ойлгуулахыг зорьж, нөлөөллийн ажлыг үргэлжлүүллээ.
Тэрбээр энэ цаг үеийн залуус туршилтад идэвхтэй оролцож, зөв хандлагатай байгаад сэтгэл өндөр байгаагаа илэрхийлэв.