МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ЫН ГИШҮҮН О.САРАНЧУЛУУН ХҮРТЭЭМЖТЭЙ НААДАМ ХИЙХ ХҮСЭЛТ ХҮРГҮҮЛЛЭЭ
2025.07.09
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

УИХ-ЫН ГИШҮҮН О.САРАНЧУЛУУН ХҮРТЭЭМЖТЭЙ НААДАМ ХИЙХ ХҮСЭЛТ ХҮРГҮҮЛЛЭЭ

УИХ-ын гишүүн О.Саранчулуун “Гэрээсээ гарцгаая” аяны хүрээнд Улсын Их Баяр Наадам зохион байгуулж буй бүх нэгжүүд хүртээмжтэй орчин үүсгэх тухай хүсэлтийг долдугаар сарын 7-ны өдөр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханд өглөө.

Тодруулбал, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т "Төрөөс хөгжлийн бэрхшээлтэй хүн дэд бүтэц, орон сууц, олон нийтийн барилга байгууламжид саадгүй хүрэх, тэдгээрийг чөлөөтэй ашиглах нөхцөлийг энэ хууль, хот байгуулалтын болон барилгын тухай хууль тогтоомжийн дагуу бүрдүүлэх ажлыг иргэн, хуулийн этгээдтэй хамтран зохион байгуулна" гэж заасныг хэрэгжүүлж Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахдаа талбай, асар, Төв цэнгэлдэх хүрээлэн болон хурдан морины уралдаан, сурын харваа зохион байгуулагдах газар, байгууламжид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүрэлцэн очих, нэвтрэх, баяр наадмыг үзэж сонирхох боломжоор хангаж ажиллах талаар бичиг өгч, санал солилцлоо.

Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн "Ажлын хэсэг байгуулах тухай" 108 дугаар захирамжаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн түгээмэл хандлагыг хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлэх, үйл ажиллагаандаа хэвшүүлэх асуудлыг судлан санал, дүгнэлт боловсруулан "Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолыг Нийгмийн бодлогын байнгын хорооноос гаргасан. Энэ хүрээнд "Гэрээсээ гарцгаая" аяныг зохион байгуулж, төрийн байгууллага албан тушаалтнаас шийдвэрлэвэл зохих асуудлын хүрээнд хамтран ажиллаж байгаа юм.

ШИНЭ МЭДЭЭ