МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Гадаадын сайн тамирчдыг Монгол Улсын иргэн болгоё
2025.07.09
Хууль, эрх зүй

Гадаадын сайн тамирчдыг Монгол Улсын иргэн болгоё

Дэлхийн улс орнууд спортоор дамжуулан үндэсний үнэт зүйл, амин чанар, бахархлаа улам бэхжүүлж, хүүхэд, залуучуудыг спортын нөлөөгөөр хүсэл мөрөөдөлдөө тууштай, тэвчээр хатуужилтай, зөв төлөвшилтэй болгоход нь ихээхэн анхаарч байна.

Түүнчлэн олимпын үзэл санааг түгээн дэлгэрүүлж, спортод өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх үүднээс амжилт гаргах магадлалтай Гадаадын иргэнийг өөрийн улсын нэр дээрээс оролцуулах зохицуулалт дэлхийн улс орнуудад ч хүчтэй өрнөж байна.

Монгол Улс олимпын түүхийн хугацаанд жүдо, чөлөөт бөх, бокс, буудлагын спортоор медаль авсан байдаг. Цаашид олимпын наадмын хөтөлбөрт багтах спортын бусад төрөл ялангуяа багийн спортыг эрчимтэй хөгжүүлэх, хүний нөөцөө бэлтгэх, амжилт гаргах боломжийг нэмэгдүүлэхэд тамирчид, спортын холбоод, клубүүд, зүтгэлтнүүдийн оролцоо, салбарын эрх зүйн орчин нэн чухал байна.

Иймд УИХ-ын нэр бүхий гишүүд 2025.06.19-ний өдөр дээрх хуулийн төслийг боловсруулан өргөн барьж, улмаар 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа.

Хуулийн төсөлд туссан онцлох заалт:

  • “Олимпын наадмын хөтөлбөрт багтах спортын төрөлд онцгой амжилт гаргасан буюу гаргах боломжтой гадаадын иргэнийг Ерөнхийлөгч тус хуульд заасан нөхцөлийг үл харгалзан Монгол Улсын харьяат болгож болох агуулга;

  • Олимпын төрлийн спорт болон багийн спортыг хөгжүүлэх зорилгоор гадаадын дасгалжуулагч, мэргэжилтэнг урьж ажиллуулбал ажил олгогчийн төлбөрөөс чөлөөлөх зохицуулалтыг тусгав.

ШИНЭ МЭДЭЭ