МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.07.09
Улстөр

Д.Ганмаа: Залуучууд зээл төлөхийн төлөө л амьдарч байна

УИХ-ын НББХ-ны ээлжит хуралдаан боллоо. Уг хуралдаанаар Залуучуудын хөгжлийг дэмжих асуудлаарх ажлын хэсгийн санал дүгнэлт, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2024 оны тайланг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн Д.Ганмаа:

Залуучуудын хөгжлийг дэмжих тухай ажлын хэсэг байгуулагдсан. Үүн дээр хүлээлт өндөртэй байгаа. Монгол бол залуучуудын хувьд аваад үзэхээр жишээлбэл мэдээ, мэдээлэл, дата нь хэр зэрэг байдаг юм бол доо. Ээж аав нь боломжтой нь хүүхдэдээ байр, байшин авч өгдөг. Боломжгүй, залуучууд нь ипотекныхоо зээлдээ баахан мөнгө төлнө. Хэрэглээний машин гэх мэт баахан зээлтэй. Зээл төлөлтийн төлөө амьдарч байгаа юм шиг л байна. Ирээдүйдээ итгэх итгэл, залуу хүний нөгөө бадрангуй зан, улс орондоо хөгжүүлэх идэвх сонирхол багатай байх жишээний. Миний залуу үед ч гэсэн л адилхан байсан даа. Тэрнээсээ нөхцөл байдал хэр зэрэг дээрдэж чадаж байгаа юм болоо? Бидний үед гайгүй сурдгууд нь гадагшаа гарч сурч, сколаршип авч амьдралаа залгуулъя гэдэг бодолтой байдаг байсан. Хорин хэдэн жилийн дараа ч гэсэн нөхцөл байдал нэг их дээрдэхгүй байна. Хэрэгцээ хэрэглээний хувьд их өндөр байх шиг байна. Тэгэхлээр эдгээр хүмүүсийн талаар мэдээлэл байдаг уу? Тухайлбал, хэдэн хүн нь биеэ даагаад яг цалингаараа амьдрах боломжтой байдаг юм. Хэдэн хувь нь үнэхээр амьжиргаандаа хүрдэггүй юм, хэдэн хувь нь ямар зээлтэй байдаг юм гэдэг талаар мэдээ, мэдээлэл байдаг уу?

Түүний асуултад УИХ-ын гишүүн М.Ганхүлэг хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ