2025.07.09
Улстөр
Г.Уянгахишиг: Зээлийн гэрээтэй холбоотойгоор замын гүйцэтгэгч байгууллага дээр онцгой нөхцөл үүсэж байгаа юу?
УИХ-ын чуулганы /2025.07.09/-ний өдрийн хуралдаанаар Засгийн газрын өрийн баталгаа гаргах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг:
Нэгдүгээрт, Санхүүжилтийг нэг газраас авна, ингэхдээ 780,8 сая ам.долларын зээлээр энэ төсөл бүхэлдээ хэрэгжинэ гэж ойлголоо. Эхний жил буюу 2025 онд 260,3 сая амдолларын зээлийн баталгаа гаргаж байгаа юм байна. Тэгэхээр 2026, 2027 онд үлдсэн зээл дээр зээлийн баталгаа гаргана гэж ойлголоо. Тэгвэл гэрээ маань нэгдсэн байдлаар хийгдэж байгаа гэж ойлгох нь зөв үү? Эргэн төлөлтөө замын тарифаас буюу өдрийн 5 мянган төгрөгөөр тооцоолсон байна. Үүн дээр ханшийн зөрүүгийн тооцооллоо яаж оруулав?
Хоёрдугаарт, зээлийн гэрээтэй холбоотойгоор замын гүйцэтгэгч байгууллага дээр онцгой нөхцөл үүсэж байгаа юу?
Гуравдугаарт, ажил үргэлжлэх 3 жилийн хугацаанд буюу барилгын ажил буюу замын ажил явагдахад одоогийн байгаа замын урсац, замын хөдөлгөөнд хэр нөлөө үзүүлж, саатал хэр учрах вэ?
ШИНЭ МЭДЭЭ


