МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.07.09
Улстөр

Ц.Мөнхбат: Монголын үндэсний ААН-үүдийг оролцуулах боломж байгаа юу?

УИХ-ын чуулганы /2025.07.09/-ний өдрийн хуралдаанаар Засгийн газрын өрийн баталгаа гаргах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат: 

Засгийн газрын өрийн баталгааны хүрээнд авах гээд байгаа зүйл маань Нэгдүгээрт, ЗГ-ын авах ёстой байсан өрөөс хасагдах юм шиг байна. Нийтдээ 260 орчим сая доллар гэж ойлголоо. Энэ нь зээл юм уу. Тухайн тендерт ороод гүйцэтгэгчээр шалгаруулах гэж байгаа компаниудын концесс болох юм уу? Үүн дээр мэдээлэл өгнө үү. Хоёрдугаарт, энэ нь зээл юм бол ямар хүүтэй авч байгаа юм. Бидэнд эргээд ямар хамааралтай вэ гэдэг талаас нь хэлж, ярьж өгөөч. Гуравдугаарт, гаднын компани мэдээж энэ тендерт орно. Энэ гэрээний гүйцэтгэгч болж таарна. Тэр нь монголын үндэсний ААН-үүдээс туслан гүйцэтгэгчээр байх уу. Тэд нарыг оролцуулах боломж бололцоо байна уу?

ШИНЭ МЭДЭЭ