С.БЯМБАЦОГТ: ТӨРИЙН АЛБАНЫ ШИНЭЧЛЭЛИЙГ МАНЛАЙЛЖ АЖИЛЛАНА
2025.07.01
Улстөр

С.БЯМБАЦОГТ: ТӨРИЙН АЛБАНЫ ШИНЭЧЛЭЛИЙГ МАНЛАЙЛЖ АЖИЛЛАНА

Шинэ сарын эхэнд ЗГХЭГ-ынхаа нийт ажилтан, алба хаагчидтай уулзаж, Монгол Улсын Ерөнхий сайдын барьж буй бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, бодлогын ажлуудаа танилцуулж, хамтран ажиллах зарчмаа ярилцлаа.

ЗГХЭГ бол яамдын хамтын ажиллагаа, уялдаа холбоог хангахад гол үйл ажиллагаагаа чиглүүлдэг. Төрийн уураг тархи болсон байгууллага. Тиймээс Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэхэд төрийн албаны шинэчлэлийг манлайлж, цаашид цомхон, чадварлаг бүтцээр бодлогын олон ажлын ард хамтдаа гарна гэдэгт итгэлтэй байна.

Юун түрүүнд сахилга бат, хариуцлагатай байж, нийгэм эдийн засгийн сорилттой хүнд цаг үед Засгийн газрын үйл ажиллагаа, төрийн бодлогыг тасралтгүй хэрэгжүүлэхэд онцгой анхаарч, ХҮНД СУРТАЛГҮЙ, ТҮРГЭН ШУУРХАЙ, ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ ажиллахыг үүрэг болголоо.

ШИНЭ МЭДЭЭ