Зардлаа бууруулж, бүтцээ цэгцэлнэ
2025.07.02
Улстөр

Зардлаа бууруулж, бүтцээ цэгцэлнэ

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан болж аймаг нийслэлийн удирдлагад зарим үүрэг чиглэл өглөө.

Г.Занданшатарын ЗАСГИЙН ГАЗРЫН БАРИМТЛАХ ЗАРЧИМ

  • Ард иргэдийнхээ нуруунд ачаа үүрүүлэхгүй.
  • Хэмнэлтийг засаг өөрөөсөө эхлүүлж зардлаа бууруулна.
  • Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, бусад бодлого зорилтыг хэрэгжүүлэхэд АЙМАГ НИЙСЛЭЛ нэг зүгт харж ажлаа уялдуулах
  • Төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр ажлаас халах, өөрчлөх, чөлөөлөх, ямарваа нэг дарамт, шахалт үзүүлэхгүй байх.
  • Төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудаас хууль зөрчсөн шийдвэр гаргахгүй байх, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх,
  • Засгийн газрын гишүүд төрийн захиргааны төв байгууллага, хэрэгжүүлэгч болон тохируулагч агентлагуудтай ажлаа нягт уялдуулах,
  • Төсөв зардлыг хэмнэж, бүтэц орон тоо нэмэгдүүлэхгүй байх,
  • Иргэд, аж ахуйн нэгж орон нутагт ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлэх,
  • Хөрөнгө оруулагчдыг үргээхгүй байж эрх ашгийг нь хамгаалах, төр-хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх,
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Хүнсний хувьсгал”, “Цагаан-Алт” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх,
  • Өвлийн бэлтгэлийг өнөөдрөөс хангаж, ган зуд, гал түймрийн аюул, ургац алдахаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг тооцож ажиллахыг үүрэг болголоо.

ШИНЭ МЭДЭЭ