ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт тээвэрчидтэй баярыг нь хуваалцлаа
2025.07.06
Зам, Тээвэр

ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт тээвэрчидтэй баярыг нь хуваалцлаа

ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт тээвэрчидтэйгээ баярыг нь хуваалцлаа. Тэрбээр энэ үеэр, 

"Өнөө жил Монгол Улсад автотээврийн салбар үүсэж хөгжсөн түүхт 100 жилийн ой тохиож буй. Үүнийг тохиолдуулан Ховд аймагт автотээврийн парад боллоо. Хүүхэд ахуй насны гэрэлт дурсамж сэргээсэн цэнхэр ЗИЛ-үүд, монхор КРАЗ, КАМАЗ машинууд, саятан жолооч болж алдар суугаа мандуулж асан буурал ах нарыгаа харах сайхан байлаа.

Хувь заяаны тохиолоор миний амьдралын зам мөр ч жолооч тээвэрчдийн дунд хамт байжээ. 15 жилийн тэртээ Хөшөөтөд гадны бус зөвхөн Ховдын тээвэрчид тээвэр хийдэг байхын төлөө зүтгэж тэмцэж, Тээвэрчдийнхээ холбоог удирдаж амжилтад хүрч байлаа. Өнөөдөр Ховд аймгийн хөгжил, эдийн засагт тээвэрчид хамгийн их хувь нэмэр оруулж байна. Тэд л шинэ орон сууц худалдан авч, хашаандаа ая тухтай сайхан амьдрах шинэ хэв маягийг нэвтрүүлж, худалдаа наймаа эрхлэгчдийн гол орлогыг бүрдүүлж байна. Миний бие ЗТХ-ийн сайд байхдаа 17 улстай авто тээврийн хэлэлцээр байгуулж АЗИ ЕВРОПЫГ ХОЛБОСОН АВТО ТЭЭВЭР бодлого хэрэгжүүлж байлаа. Тээврийн хэмжээг анх удаа 120 сая тн -д хүргэсэн түүхэн амжилтыг тээвэрчидтэйгээ хамт тогтоож байв.

ХӨГЖЛИЙН СУДАС тээврийн хэмжээг нэмэгдүүлэх гүүр нь болсон хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлж Ховд аймгийг Улаанбаатар, хойд урд хөрштэй холбох 5000 км урт хэвтээ босоо тэнхлэгийн авто замтай болгон бараг бүх сумдаа холбож чадсан.
Ирэх жилүүдэд Ховд-Улаангом, Ховд-Улиастай, Арц суурь-Түдэвтэй, Алтай-Улиастайн замууд баригдахаар баруун бүсийн автотээврийн хөгжилд ҮСРЭНГҮЙ АХИЦ авчирна. Зам дагаж хөгжил гэдгийн учир энэ" гэв. 

ШИНЭ МЭДЭЭ