МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГТ ХАНДАЖ САНААЧИЛГА, ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ
2025.07.08
Эдийн засаг, Худалдаа

АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГТ ХАНДАЖ САНААЧИЛГА, ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ

Монгол Улсын төсөв, санхүү, эдийн засгийн бодлого нь иргэд, аж ахуйн нэгжүүдийн амьдралд нөлөөлж, эдийн засаг хүндэрч буй энэ үед Ардчилсан намын бүлэг бодитой, зоримог, үр дүнтэй алхам хийх шаардлагатай байна.

Иймд УИХ-ын гишүүн Б.Түвшин Ардчилсан намын бүлэгт дараах асуудлуудыг нэн даруй анхаарч, бодлогын түвшинд шийдвэрлэх санаачилга, шаардлагыг хүргүүлж байна. Тухайлбал, 

  • Төсвийн зарлага бүрд CBA (Cost-Benefit Analysis) буюу Өртөг-үр ашгийн шинжилгээ хийдэг байх (50.0 саяас дээшхи зарлагын дүнд)
  • Монгол Улсын төсвийн орлого, зарлагын зохистой хэмжээг тодорхойлсон эдийн засгийн үндэслэлтэй загварчлалыг гаргах
  • 3Орон нутгийн эрх мэдлийг эдийн засгийн агуулгатай загварчлалтай болгох

Хэрэв өнөөдөр эдгээрт анхаарахгүй бол Монгол Улсын төсөв, санхүүгийн байдал сайжрахгүй, эдийн засаг гүн хямрал руу улам ойртсоор байна гэдгийг тэрбээр онцоллоо. 

ШИНЭ МЭДЭЭ