МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.07.08
Эдийн засаг, Худалдаа

Н.Учрал: Олон Улсын геополитикийн гэх олон асуудлаас болоод нүүрсний үнэ өдөр өдрөөр хэлбэлзэж байна

УИХ-ын чуулганы 2025/07/08ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2025.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн "Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай" хуулийн төслийг хэлэлцлээ.

Уг асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэллээ.

Б.Заяабал гишүүний асуултад, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал хариуллаа. 

Төсвийн тогтвортой байдлын хууль бол төсвийн сахилга бат хариуцлагыг нэмэгдүүлэхэд маш том шинэчлэл авчирсан хууль. Энэ оноос Төсвийн тогтвортой байдлын хуулийг бид анх удаа хэрэглэлээ. Тэгэхээр өнгөрсөн жил 2025 оны төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулахад тооцож болохгүй, урьдчилан таамаглах боломжгүй нөхцөл байдал тогтоогдоогүй байсан учраас нүүрсний үнийг 105 доллароор тооцоод нэлээн өөдрөгөөр төсөөлсөн. Тэгсэн хэдий ч 5 сарын байдлаар нүүрсний үнэ 39%-аар буурчихсан. 2025 оны 5 дугаар сарын 30-нд Их хурлаас батлагдсан Төсвийн хүрээний мэдэгдэл дээр ирэх жилийн нүүрсний үнийг 80 доллароор буюу тухайн үед Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 88 доллароор санал илгээсний дараа нүүрсний төсөөллийнхөө тэр дундаж үнийг 80 доллароор бодоод 5 сарын 30-нд баталсан. Гэсэн хэдий ч экспортын голлох бүтээгдэхүүний үнэ бол олон улсын геополитикийн мөн Ойрх Дорнодын мөргөлдөөн гээд олон асуудлаас болоод нүүрсний үнэ өдөр өдрөөр хэлбэлзэж байна. Тэгэхээр бид ирэх оны төсвийн хүрээний мэдэгдлийг өөрчлөхгүйгээр хэрвээ 9 дүгээр сарын 1-нд төсвөө оруулах юм бол бид ямар байдалд очих вэ гэвэл нэлээн өөдрөг төсөөлөлтэй. Нүүрсний үнийг 80 доллароор бодчихсон. Эдийн засгийн өсөлт 8% байна гэдэг юм уу ийм байдлаар тооцоод явах гэхээр ашигтай төсөв оруулж ирэх бололцоо байхгүй. Тийм учраас Төсвийн тогтвортой байдлын хуулийн 7.5 дээр дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл баталснаас хойш 3-аас доошгүй сарын хугацаанд тухайн жилийн төсвийн төсөл, тодотголын төслийг өргөн мэдүүлэх батлахыг хориглоно гээд 5 дугаар сарын 30-ны төсвийн хүрээг энэ 3 сард хамааруулж авч үзэх юм шиг ийм нөхцөл байдал бол үүсчхээд байгаа юм. Ирэх жилийн төсвийн эдийн засгийн өсөлтийг бол 6%, 2026 онд 5,9% байна гэдэг албан бичгээр Монгол банк бидэнд ирүүлсэн. Валютын сан бол 6% гэж үзэж байна. Дэлхийн банк бол 6,3%-тай Азийн хөгжлийн банк 6,6%-тай байна гэж эдийн засгийн төсөөллийг авч үзэж байгаа. Тийм учраас мэдээж богино хугацаандаа уул уурхайн бүтээгдэхүүн тэр дотроо нүүрсээс хамааралтай эдийн засгаа цаашдаа өсөлтийг хангахын тулд ХАА-н салбарыг голлож дэмжих бодлогуудыг барих ёстой. Зэсийн олборлолт бол харьцангуй сайн байгаа. Тэгэхээр зэсийн олборлолт сайн байгаатай холбогдуулаад эдийн засгийн өсөлтөд тодорхой нөлөө үзүүлнэ гэсэн ийм төсөөлөлтэй байгаа. Засгийн газар дээр хэрэгжүүлэх шаардлагатай мега төслүүд дээр үүсгээд байгаа өр төлбөрүүдийг барагдуулах хэлэлцээрүүдийг дуусгах ажил руу бид голлон анхаарах ёстой. Тийм учраас онтротоо холбогдуулаад хэлэлцээрт орно.

ШИНЭ МЭДЭЭ