Д.Рэгдэл: Дүүжин тээвэр түгжрэлийг хэдэн хувиар бууруулах вэ?
УИХ-ын чуулганы 2025/07/04ний нэгдсэн хуралдаанаар “Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд” /Засгийн газар 2025.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 60 минут/-ийг хэлэлцлээ.
Уг хуулийн төсөлтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэллээ.
УИХ-ын гишүүн Д.Рэгдэл:
Улаанбаатар хотын зүгээс түгжрэлийг бууруулах талаар нэлээн ажил хийж байгаа нь мэдэгдэж байна. Түгжрэлтэй холбоотой өгөгдлийн сантай болсон байна лээ.Өгөгдлийн сан дээр ажиллаад шинжлэх ухааны үндэслэлтэйгээр асуудлаа шийдээд явбал нэлээн амжилтад хүрэх боломжтой.Гэр хорооллыг орон сууцжуулах ажил эхлэлийн шатандаа болов уу гэж боддог. Энэ ажлыг цааш нь зохион байгуулалттай явуулахад эрх зүйн боломжоо сайжруулах зорилгоор хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа юм байна гэж харж байна.
Нэгдүгээрт,
энэ хуулийн 7.1.1дүгээр зүйлд газрыг дахин төлөвлөх, гэр хорооллын хөгжлийн сан гэх оноосон нэр байна.Энэ ойлгомжгүй илэрхийлэл байна.Учир нь монголчууд нэг санааг хоёр үгээр илэрхийлэхдээ нэг үгийн аймгаар илэрхийлдэг.Эхнийх нь үйл үгээр төлөвлөх гэчхээд. Хоёр дахь хэсэг нь хөгжлийг гэсэн байна.Энэ хоёр чинь нийлж ойлгогдохгүй.Үүнийг бодох ёстой.Яагаад ийм нэр өгсөн бэ?
Хоёрдугаарт
нь сангаа юу юунд зарцуулахаа боломжийн зааж өгсөн мөртлөө нэг зүйлийг орхигдуулсан байна. Айл өрхийн гэрийн дулаалга, дулаан алдагдлыг бууруулах төсөл хөтөлбөрийг санхүүжүүлнэ гээд. Тэгтэл гэр хорооллын амины орон сууцыг орхисон байна. Үүнийг тайлбарлана уу? Амины орон сууцны дулаан алдагдлыг бууруулбал гэр дулааснаас илүү урт хугацаатай ажил болно гэдэг нь ойлгомжтой.
Гуравдугаарт,
энэ хуулийн нэмэлт өөрчлөлтөөс сан хэнийх гэдэг нь харагдахгүй байна.Хяналт тавих, захиран зарцуулах, бүрдүүлэх асуудал иргэдийн хурал, дүрмийг нь засаг дарга баталчихдаг. Захирлыг нь хэн томилох гэдгээсээ хамаарна. Нийслэлийн засаг даргын дэргэдэх тусгай сан гэсэн хэлбэртэй гэж ойлгож байна. Тэр зөв үү?
Сүүлчийн асуулт, Засаг дарга түгжрэлийг бууруулах асуудлыг танилцуулахдаа.Хэд хэдэн чухал арга хэмжээ нэрлэсэн.Үүний нэг нь дүүжин тээвэр байсан. Яагаад дүүжин тээвэр түгжрэлийг бууруулах арга хэмжээ гэж үзээд байгаа юм бэ? Хэдэн хувиар бууруулах вэ?
Түүний асуултад, Улаанбаатар хотын засаг дарга Х.Нямбаатар хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ



