МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын бүтэн жилийн чуулганы хугацаанд гадаад томилолтоор ГУРВАН удаа ажиллалаа
2025.07.08
Улстөр

УИХ-ын бүтэн жилийн чуулганы хугацаанд гадаад томилолтоор ГУРВАН удаа ажиллалаа

УИХ-ын гишүүний хувьд дараах бүрэлдэхүүнд орж ажиллалаа.

Нэг:

Японы Олон Улсын Хамтын ажиллагааны Байгууллага /Жайка/-аас зохион байгуулж буй “Ахмад настны асрамж, халамжийн үйлчилгээ, урт хугацааны асаргааны даатгалын тогтолцоо”-г судлах айлчлалаар ажиллалаа. /2025.02.12-02.19/

Япон улсад ажиллалаа: 2025.02.12-02.19

 

 

Хоёр:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Чех Улс, Бүгд Найрамдах Польш Улсад төрийн айлчлалын бүрэлдэхүүнд Монгол Улсын Их Хурлын даргын 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 109 дүгээр захирамжийн дагуу багтаж ажиллалаа.

Бүгд Найрамдах Чех Улс, Бүгд Найрамдах Польш Улсад ажиллалаа. 2025.03.09-15

Энэхүү айлчлалаар Монголын эрхэмсэг оршихуй өв соёлыг танилцуулан түгээж урлаг соёлын арга хэмжээгээр дамжуулан зөөлөн хүчний бодлогыг хэрэгжүүллээ хэмээн мөхөс би бодов. Чингис Хааны музейг маш нарийн зохион байгуулсан нь Чехүүдэд болон Чехэд ажил хөдөлмөр эрхэлж буй Монголчуудын ч бахархал байлаа.

Гурав:

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаанд улсад хийсэн албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд багтаж ажиллалаа.

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаанд улсад 2025.03.18-24

ШИНЭ МЭДЭЭ