МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.06.27
Улстөр

С.Цэнгүүн: Аварга малчин, саальчдын шагналд 2023 онд 1.7 тэрбум₮, 2024 онд 2.4 тэрбум₮ зарцуулсан байна!

УИХ-ын чуулганы /2025.06.27/-ны өдрийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын цаг үеийн ажлын талаар мэдээлэл хийлээ.

Уг мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Цэнгүүн асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. 

ХАА-н салбарын бодлогын тухай бид бүхэн ярьж байна. Аливаа салбарыг дэмжих бодлого гэдэг нь ""бодит утгаараа" яг юу гэсэн үг юм...Энэ салбарт нийлүүлэлтийн сүлжээний эрх зүйн орчин, агуулах сав, эргэлтийн хөрөнгө, татварын бодлого гэх зэрэг томоохон асуудлуудыг ЗГ шийдэх ёстой. Гэтэл салбарын яам ойлгомжгүй үйл ажиллагаа эрхлээд байгааг ярихгүй бол болохгүй нь. 2021, 2022  оны тогтоолоор гарсан юм байна. Тухайлбал, МАА, Газар тариалангийн салбарт амжилттай ажиллаж байгаа малчид тариачдыг шалгаруулж шагналыг билгийн тооллын хаврын тэргүүн сарын 1-ний өдрөөс эхлэн гардуулдаг уламжлалтай. Энэ тогтоолын дагуу улсын аварга саальчинд 4 сая төгрөг, аварга фермерт 5 сая төгрөг, улсын аварга малчин, улсын хошой аварга тус бүрийг дурсгалын цом, мөнгөн аяга, гуулин бүслүүртэй модон хувин, өргөмжлөл, энгэрийн тэмдэг, үнэмлэх, бусад зүйлсээр 10 сая төгрөг, улсын аварга тариаланч хамт олон тус бүрийг 5 сая төгрөг, улсын аварга тариаланч тус бүрийг 3 сая төгрөг гэх мэтээр шагнахыг журамласан юм байна.

Үүний үр дүнг сүүлийн 2 жилд 207 хүнд 2023 онд 1,7 тэрбум төгрөг8 2024 онд 292 хүнд 2,4 тэрбум төгрөг зарцуулсан байна. Энэ салбарт 300 мянган хүн ажилладаг. Улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг. Тогтвортой санхүүжилтийн систем үүсэх боломжгүй учраас маш олон хүмүүс шантарч, энэ салбараас гарч байгаа. Тэгэхээр ЗГ уралдаан зарлаж байгаа юм шиг жилдээ 200-300 хүнийг түүж аваад хамгийн түрүүнд нь орсон хүмүүст нь 2,4 тэрбум төгрөгөөр шагнаж байна. Энэ салбарт их хэмжээний хийх бүтээн байгуулалтууд байгаа. Тэр утгаараа 300 мянган хүний хүнтэй холбоотой энэ асуудлуудаа шийдээд явбал зүгээр байна. Эсвэл энд тавигдаад байгаа төсвөө татвар төлөгчдийнхөө ачаанаас нь багасгаад хасчихвал яасан юм!

ШИНЭ МЭДЭЭ