
2025.06.26
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг
Ж.Золжаргал: Нүүрснээс шатахуун, хуванцар гаргах ТЭЗҮ-г ЭТТ-д 196 саяар хийсэн инженерийн багт ажилласан. Энэ нь шахмал нүүрс үйлдвэрлэхтэй, тэнд хэдэн тэрбумаар хэн юу хийсэнтэй огт хамаагүй!
Нийслэлийн удирдлага гадаадаас буюу БНХАУ-аас нүүрсээр хийсэн түлш авч ирэх өвлийн гэр хорооллын халаалт болон утааны асуудлыг шийдвэрлэнэ гээд байгаа.
Гэтэл УИХ-ын 53 дугаар тогтоолоор түлшинд төсвөөс мөнгө гаргахгүй гэсэн. Энэ хоёр зөрчилдөөд байна!
УИХ-ын гишүүн, ИЦББХ-ны дарга Ж.Золжаргал Манайх нүүрс зардаг улс. Тиймээс гадаадаас нүүрсээр хийсэн түлш авахыг дэмжихгүй. Монголд хагас кокс буюу утаа бага ялгаруулдаг түлштэй ойролцоо шинж чанартай антрацит хэмээх байгалийн нүүрс бий гэх байр суурийг илэрхийлээд байгаа.
Энэ асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Ж.Золжаргалыг тойрсон мэдээлэлд тэрбээр, Нүүрснээс шатахуун, хуванцар гаргах ТЭЗҮ-г ЭТТ-д 196 саяаар хийсэн инженерийн багт ажиллаж байсан. Энэ нь шахмал нүүрс үйлдвэрлэхтэй, тэнд хэдэн тэрбумаар хэн юу хийсэнтэй хамаагүй. Бүтээгдэхүүн өөр, төсөл нь өөр, мөнгө нь өөр хэмээн мэдээллээ.
ШИНЭ МЭДЭЭ



