МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Батлан хамгаалахын Сайд Д.Батлут яам, ЗХЖШ-ын нийт бие бүрэлдэхүүнтэй биечлэн уулзлаа
2025.06.26
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Батлан хамгаалахын Сайд Д.Батлут яам, ЗХЖШ-ын нийт бие бүрэлдэхүүнтэй биечлэн уулзлаа

Батлан хамгаалахын сайд Дамбын Батлут /2025.06.24/ Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын нийт бие бүрэлдэхүүнтэй биечлэн уулзаж, танилцлаа.

Уулзалтын эхэнд холбогдох удирдлага, албан хаагчид байгууллагын үйл ажиллагаа, дотоод бүтэц, одоо хэрэгжүүлж буй хөтөлбөр, арга хэмжээг салбарын сайдад танилцуулсан бол, Батлан хамгаалахын сайд Д.Батлут шинээр байгуулагдсан Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, Батлан хамгаалах салбарын бие бүрэлдэхүүнд хандан тус салбарт барьж ажиллах бодлого чиглэлээ танилцуулсан юм. Тэрбээр,

“Монгол улсын урт хугацааны бодлогын бичиг баримт, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, болзошгүй эрсдэл, сорилт, бэрхшээлийг эрсдэл багатай даван туулах, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлогыг төлөвлөж, хэрэгжүүлнэ. Үүний хүрээнд:

  • Шинэ Засгийн газраас баримталж буй хүний хөгжлийг дээдэлсэн “ХҮН ТӨВТЭЙ БОДЛОГО”-ийн хүрээнд алба хаагчдыг чадавхжуулах, тэдний нийгмийн хамгааллыг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
  • Орчин үеийн зэвсэглэлийн хөгжилтэй уялдуулан систем хөгжүүлэлт, шинэ төрлийн тоног төхөөрөмж хөгжүүлэх, нэвтрүүлэх суурийг тавина.
  • Мэдээлэл, кибер аюулгүй байдлын хамгаалалтыг сайжруулна.
  • “Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг хэрэгжүүлнэ.
  • Салбарын төсвийг үе шаттайгаар нэмэгдүүлэхэд анхаарлаа хандуулан ажиллана.
  • Хүүхэд залуучуудын эх оронч үзлийг нягт төлөвшүүлэхэд бүх шатны байгууллагуудтай хамтран ажиллана.
  • Эх орондоо өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын төлөө эрхэм үүргээ биелүүлж, “Би биш Бид” зарчмыг мөрдлөг болгон хамтран ажиллахыг хүсье!” хэмээв.

Уулзалтын төгсгөлд Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний аюулгүй байдлыг хангах нэгэн зорилгын төлөө хамтран зүтгэж буй нийт бие бүрэлдэхүүнд хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбоотой үүрэг даалгаварыг өглөө.

ШИНЭ МЭДЭЭ