2025.06.25
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс
Б.Баярбаатар: Улаан буудайн чанарыг үнэлэх лабораторийн хууль эрх зүйн орчныг яаж чиглүүлэх вэ?
УИХ-ын чуулганы /2025.06.25/-ны өдрийн хуралдаанаар "Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/-ийг хэлэлцлээ.
Уг асуудалтайгаа холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авсан болно.
УИХ-ын гишүүн Б.Баярбаатар:
Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болгох хууль Монгол улсын ЗГ-аас яаралтай горимоор хэлэлцүүлгээр дахин өргөн баригдаад өнөөдөр анхны хэлэлцүүлэг хийгдэж байна. Өнгөрсөн удаад 64-ийн босгоод давж чадаагүй дахиж өргөн баригдаад явж байна. Салбарын сайд бол холбогдох мэдээллүүдийг хангалттай бидэнд өгөөд тулгамдаж байгаа асуудлуудыг байнгын хорооны болон бусад хурлууд дээр нэлээдгүй өргөн танилцуулаад явсан. Энэ удаад энэ хуулиа бол дэмжээд явах нь зөв, үндэсний үйлдвэрлэл, дотоодын үйлдвэрлэл, газар тариалан эрхлэгчдийн асуудал гэж үзэж байгаа. Гол асуудал нь эрх зүйн орчныг нэлээдгүй сайжруулах үүрэг байж байгаа. Үүнийг сайжруулахтай холбогдуулаад бусад арга хэмжээг авах тухай дагалдах тогтоолыг батална гэж ойлгож байгаа.
Хоёрдугаарт, Алслагдсан аймаг сумдуудын улаан буудайн гурилын үнэнтэй холбоотой асуудлууд байгаа. Мэдээж Улаанбаатар хотоос буюу үйлдвэрээсээ холбогдох үнээр гарч байгаа ч гэсэн тээврийн зардал бусад зардлууд нь нэмэгдээд алслагдсан аймаг буюу ялангуяа баруун аймгуудын хэрэглэгчдэд бол гурилын үнэ бол нэлээн өндөр үнэтэй очихоор нөхцөл байдал бол байгаа. Энэ дээр салбар ямар бодлого гаргах вэ? Баяжуулсан хүнсний тухай хууль гэж нэг хууль байгаа Энхбаяр сайд аа. Энэ хуулийг яаж хэрэгжүүлэх вэ? Эсхүл бол хэрэгжилт нь хангалтгүй гэж үзэж байгаа бол тодорхой нэмэлт өөрчлөлтийг оруулж сайжруулах зайлшгүй шаардлага байна уу гэж хараад байгаа.
Гуравдугаарт, Улаан буудайн чанарыг үнэлэх лабораторийн хууль эрх зүйн орчныг яаж чиглүүлэх вэ? Гурилын үйлдвэрүүд дэргэдээ лабораторитой тэрийг баталгаажуулж явах юм уу эсхүл хүнсний аюулгүй байдлын үндэсний лабораторийн дүнг баталгаажуулж явах юм уу гэдгийг нэг чиг болгохгүй бол тариалан эрхлэгчид маань үзэмжээр хандаад байна ч гэдэг юм уу нэг ийм нөхцөл байдал үүсээд асуудлыг жоохон буруу тийш нь эргүүлээд байгаа зүйл байгаад байгаа.
Түүний асуултад, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ





