
ЭЗБХ: Үндэсний баялгийн сангуудын хөрөнгийн зарцуулалтад хяналт шалгалт хийсэн үйл ажиллагааны удирдамжийг баталлаа
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2025.06.25/ хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцлээ.
Үүнд:
1. Монгол банкны 2024 оны санхүүгийн тайланг сонссонтой холбогдуулан “Монголбанкан дахь Үндэсний баялгийн төрөлжсөн сангуудын зарцуулалт, үр дүнг хянан шалгах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Тэгвэл тус ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа.
2. “Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хянан шалгах үүрэг бүхий ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай” байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа.
3. “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” Улсын Их Хурлын 2020 оны 21 дүгээр тогтоолын хэрэгжилт, үр дүнтэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлттэй танилцаж, дараагийн ЭЗБХ-ны хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийхийг дэмжлээ.
4. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны эзэмшлийн болон “Хөдөө аж ахуйн корпораци” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанид бүртгэлтэй хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах бэлтгэл ажлын явц, хөрөнгийн үнэлгээний талаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын мэдээллийг сонсож, байнгын хорооноос үүрэг чиглэл өгөхөөр боллоо.
ШИНЭ МЭДЭЭ


