МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

https://www.youtube.com/watch?v=q_BI0g5E3n0
2025.06.25
Улстөр

Б.Баярбаатар: Олонх цөөнх гэдэг байдлаар хэн нэгнийхээ эрхийг хязгаарлах нь буруу

ИХ-ын чуулганы /2025.06.25/-ны өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл нарын 26 гишүүн 2025.03.17-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар:

О.Цогтгэрэл даргын санаачилсан хуулийг дэмжиж байгаа. Зарчмын хувьд зөв санал гэж харж байгаа. П.Сайнзориг гишүүн хэлсэн. Парламент гэдэг чинь өөрөө 1 дүгээрт зөвшилцөх, 2 дугаарт мэтгэлцэх гэсэн ийм 2 зарчим дээр тулж байгаа юм. Тэгэхээр ямар нэгэн байдлаар олонх цөөнх гэдэг байдлаар аль нэгнийхээ эрхийг хязгаарлах нь өөрөө буруу юм. Энэ нь өөрөө үндсэн хуулийн зөрчил рүү дагуулчхаж магадгүй гэж харж байгаа учраас хэлцэхийг нь дэмжинэ. Дараа нь ажлын хэсэг байгуулаад. Миний бодлоор сонсгол санаачилсан УИХ-ын гишүүн тухайн сонсголоо даргалдаг байвал их зөв юм байна гэж бодож байгаа юм. Санаачилж байгаа гишүүн нь өөрөө бүх агуулга, бүтэц, олон асуудлуудаа мэдэж байгаа126 гишүүний хэн нь ч өнөөдөр энэ сонсголыг санаачлах эрх нь байж байгаа учраас үүн дээр уян хатан явах нь зөв юм болов уу гэсэн ийм бодол байна.

Хэлэлцэх асуудлаас гадна Сайнхүүгийн Ганбаатар гишүүнтэй холбоотой асуудал байна. Жоохон шүүмжлэлтэй хандахаас өөр аргагүй байдал үүсэж байна. Өнөөдөр энэ хууль хяналтын мөрдөн шалгах, хянан шалгах энэ чиг үүрэгт УИХ-ын гишүүн парламентын гишүүн өнөөдөр нөлөөлөх ийм нөхцөл байдал үүссэн байна. Аль аль талаас нь харж үзлээ. Мэдээж өнөөдөр парламент, парламентынхаа гишүүний эрх үүргийг бодолгүй яах вэ. Гэтэл өнөөдөр нөхцөл байдал бол эсрэгээрээ байна. Төрийн тэргүүн рүү субьектив байдлаар ер нь хандаж байгаа. Яг нотлогдсон болоод хандаад байгаа юм уу гэдэг асуудал. Үнэхээр төрийн тэргүүнд тийм үйл ажиллагаа явуулаад байна гэдгийг өнөөдөр мэдээд тэр хүн хандаад байгаа юм уу? Би бол тийм гэж бодохгүй байна. Монгол улсын парламентын гишүүн ийм ёс зүйгүй байдал гаргаж байгаа ньхарамсалтай санагдаж байгаа юм. Монгол төр Монгол улсын парламент гэдэг бол нэг эрх үүрэг дотор, нэг эрх ашиг дотор явж байх ёстой гэж би хувь хүнийхээ хувьд боддог. Монгол Улсын эрх ашиг гэдэг бол нэг1 нөхөр ингээд нэг янз бүрийн байдлаар буруу зөрүү лайв хийгээд ингээд бусниулаад, алдагдуулаад байх нь өөрөө ер нь хэр зохимжтой юм. Нийгмийг буруу зөрөө рүү турхираад байгаа л ийм нөхцөл байдал ажиглагдаад байгаа. Цаашид байж болохгүй. Би Ганбаатар гэдэг хүнийг бол хувь хүнийхээ хувьд хүндлээд дэмжээд явдаг юм. Ийм ёс зүйгүй үйлдлийг нь бол ямар нэгэн байдлаар бол хаацайлж хамгаалах бол боломж байхгүй. Хэн нэгнийг хамгаалаад байгаа юм биш. Бид бүгд өнөөдөр парламентаараа Монгол Улсын эрх ашгийг хангаж хамгаалах үүрэгтэй гэдэг л ийм зарчим дээр хариуцлагатай индэр дээрээс хэлье гэж бодож байна.

ШИНЭ МЭДЭЭ